Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэт энэ жил 28 сая тонн хүдэр боловсруулна

Монгол Улсын төсвийн 30 гаруй хувийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бүрдүүлдэг. Тус үйлдвэр Эрдэнэтийн овоо зэс, молибденийн ордыг түшиглэж хуучнаар БНМАУ, Зөвлөлт холбоот улсын Засгийн газрын гэрээгээр 1978 онд байгуулагдсан. Үүнээс хойш 471.3 шоо метр хөрс хуулж, 660 мянган тонн хүдэр олборлоод буй. Өнөөдөр Эрдэнэтийн овоо ордын ил уурхайн гүн 1280 метр болоод байгаа. Эдүгээ хүдрийн зэсийн агуулга нь дунджаар 25 хувь болж буурсан.  Өөрөөр хэлбэл, уурхайн гүн, хүдрийн тогтоцын байдлаас шалтгаалж, зэсийн агууламж нь өөр өөр гарч байгаа билээ. Энэ жил тус үйлдвэр 28 сая тонн хүдэр олборлож, 25 хувийн зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэх төлөв бий. Үүнээс 450 мянган тонн цэвэр зэс гарах тооцоо гаргажээ. Мөн 105 мянган тонн молибдени гарах нь. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, технологийн шинэчлэлтийг сүүлийн жилүүдэд хийсэн. Иймд ирэх жилээс 31 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болох юм.

Гэвч хүдэр дэх зэсийн агууламж буурсан тул 430 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэх нь. 2020 он гэхэд нийт 32.25 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Үүнээс 63 мянга гаруй тонн нь цэвэр зэс юм. Мөн 2.1 мянган тонн молибдени гарах аж. Гэтэл нэг тонн хүдэр дэх зэсийн агуулга  23 орчим хувьтай болох төлөв бий.

Иймд тус үйлдвэр ашигтай ажиллахын тулд зардлаа бууруулах арга хэмжээ авахад хүрээд буй. Тус үйлдвэрийн зардлыг 100 хувь гэж тооцоход хүдэр олборлолтод 42, уурхайн техник болон баяжуулах үйлдвэрийн сэлбэг хэрэгсэлд 16, ажилчдын цалин хөлсөнд 11, эрчим хүчинд нэг хувь гэх зэргээр ногддог байна.
Ирэх жилүүдэд Эрдэнэтийн овоо уурхайн уулын ажилд хэд хэдэн ноцтой асуудал үүснэ хэмээн тооцжээ. Тухайлбал, нэг тонн хүдэр олборлох, тээвэрлэх зардал өсөх юм. Бас хүдэр тээвэрлэх зай нэмэгдэнэ. Дизель түлш, сэлбэг хэрэгслийн зарцуулалт, үнэ ханш өсөх нь.  Бас уурхайн хөдөлмөрийн нөхцөл, байгаль экологи өнөөдрийнхөөс дордоно гэсэн судалгаа гарсан байна. Цаашид уурхайн цооногийн хил хязгаарыг тэлэх, улам гүн болох ажээ. Харин нэг тонн хүдэр дэх зэсийн агууламж нь 15-25 хувьтай болох тооцоо судалгаа гарч. Тэгэхээр нөөц дуусч, зэсийн агууламж буурсан энэ үед уурхай, баяжуулах үйлдвэрийн насыг уртасгах асуудал шаардлага тулгараад буй. Иймд тус үйлдвэрийн дэргэдэх геологийн анги  сүүлийн жилүүдэд хайгуул хийж ирсэн. Тус хайгуулын анги жилд хоёр сая гаруй ам.доллар зарцуулж ирсэн аж. Үүний хүчинд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Шанд гэдэг газраас 300 гаруй мянган тонн цэвэр зэсийн нөөц илрүүлж Монгол Улсын Эрдэнэсийн санд бүртгүүлээд  байгаа. Тэгэхээр тус үйлдвэрийн ажиллах хугацаа 20-30 жилээр нэмэгдэж байгаа юм. Иймд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дор хаяж 40-50 жил ажиллах боломж бүрдээд буй. Үүнээс гадна урьдчилсан тооцоогоор нэг сая орчим тонн зэсийн нөөцтэй орд илрүүлж нарийвчилсан судалгаа хийж байна. Уг нөөц нь батлагдвал монголчууд “Саалийн үнээ” гэгддэг үйлдвэрээ үйролцоогоор 100 жил ашиглах болно. Энэ жилээс Оюу толгой ордын бүтээгдэхүүн ч экспортод гарч эхэлнэ. Мөн Цагаан суваргын зэс, молибдений ордын бүтээн байгуулалт удахгүй дуусах юм. Тэгэхээр Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд том тоглогчийн нэг болох ирээдүй бий. оогоор Сайншанд, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж  цэвэр зэс гарган авах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдчихсэн. Одоо үйлдвэрийг барих хөрөнгө оруулалтаа олох л үлдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан