Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын нүүрс хятадад 470-850 юанийн үнэтэй байна

Өнгөрсөн оны долдугаар сараас хойш нүүрсний үнэ хямдраад байгаа. Үүнээс болж манай улсын төсвийн орлого буурч, нүүрс экспортлогч компаниуд хүнд байдалд орсон. Одоо ч нүүрсний үнэ нэмэгдэх янз алга. Судлаачид болон нүүрсний салбарын мэргэжилтнүүд ч ирэх хоёр жилд үнэ нь нэг их өсөхгүй гэж байгаа.  Өчигдрийн байдлаар Шивээ хүрэнгийн боомтоор экспортолж буй нэг тонн нүүрсний уурхайн үнэ чанар илчлэгээсээ шалтгаалж 230-340 юань байна. Гэтэл Хятадын Ганц мод, Сэхээ боомтын агуулахад Монголын нүүрс 470-850 юанийн үнэтэй байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан