Өмнөд Солонгос цэргийн онц байдал зарлав
БЗД: Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа
Баянзүрх дүүргийн хороодын ӨЭМТ-ийн дарга нарыг хүлээн авч уулзлаа
МИК 2024 оны “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэгдлээ
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо
Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна
“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
"Хэвийн боовны баяр"-ын бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
"Талх Чихэр" хувьцаат компанийн нэрэмжит "Хэвийн боовны баяр" уламжлалт Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд Нэгдүгээр сарын 14-ний Ням гарагийн 11:00 цагт болно. Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэллээ.
Спорт
"Ургацын баяр-2023" барилдааны цахим бүртгэл эхэллээ
Арванхоёр дугаар 07-нд 13:00 цагаас “Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд 128 хүчит бөх барилдах бөгөөд бөхчүүдийг 12-р сарын 05, 06-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Спорт
Залуучуудын өвлийн олимпод Монголын 11 тамирчин оролцоно
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өвлийн спортын төрлүүд болох цана, тэшүүр, биатлон, хоккей, люж чарга, кёрлингийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч албан уулзалт хийжээ.
Спорт
Тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах хориотой
Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглодог. Хөдөлмөрийн яамнаас дээрх хугацаанд тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108 болон 102 дугаарт ирүүлэхийг уриаллаа. Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 онд тогтоол гаргаж, тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.
Спорт
МОНГОЛ УЛС ДААМЫН ХОЁР ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО
Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэгвэл Монголын хоёр тамирчин тус тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар дараагийн өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болжээ.
Спорт
"Ханжоу 2022" Азийн зуны спортын XIX наадмаас 21 медаль хүртлээ
Ханжоу 2022" Азийн зуны спортын наадамд Монголын баг 403 тамирчин 34 спортын төрөлд, 129 дасгалжуулагч болон албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Энэ удаагийн наадамд Тивийн олимпод 45, Үндэсний олимпын хорооны нийт 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Монгол Улс энэ удаагийн Азийн наадамд амжилттай оролцон, 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл буюу нийт 21 медальтайгаар өндөрлүүллээ. Ийнхүү манай улсын хэд хэдэн тамирчид "Парис-2024" олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Спорт
Бүх цэргийн наадмын түрүү Б.Өлзийсайхан
Цол чимэг олгох бүх цэргийн баяр наадам өчигдөр/2023.09.16/ Архангай аймгийн Цэцэрлэг хотноо боллоо. 32 дахь удаагийн уламжлалт барилдаанд нийт 256 бөх хүч үзэв. Үүнээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Б.Өлзийсайхан найм даван түрүүлж, цэргийн арслан цол хүртжээ. Харин үзүүрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Х.Наранбаяр үлдэж, цэргийн заан цол хүртсэн аж.
Спорт
Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны хурал боллоо
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тус хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, бэлтгэлдээ анхаарах боломжийг бүрдүүлэх ёстой. Сэтгэл зовоосон асуудал допинг байна. Энэ талаарх мэдээллийг тамирчдад байнга өгч байх хэрэгтэй” гэлээ.
Спорт
БНХАУ-д болсон роботын тэмцээнээс монгол сурагчид алт, мөнгөн медаль зүүв
БНХАУ-ын Бээжин хотод 2023 оны наймдугаар сарын 11-13-ны хооронд зохиогдсон "Robot Challenge World 2023" тэмцээнд Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай 4 сурагч долоо төрөлд оролцжээ.
Спорт
Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр эхэлнэ
Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо болно. Монгол Улсын түүхэнд анх удаа Олон Улсын Олимпын Хороо, Азийн Олимпын Зөвлөл, Зүүн Азийн Олимпын Хорооны удирдлага дор 11 спортын 12 төрлөөр "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг энэ сарын 16-23-ны хооронд зохион байгуулах юм.
Спорт