Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорно

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР Б.БАТТӨРИЙН НЭРЭМЖИТ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Өмнөговь аймгийн волейбол сонирхогчдын тоог нэмэх, волейболын спортыг олон нийтэд сурталчлах зорилготой зохион байгуулж байгаа энэхүү нээлттэй тэмцээнд 30 багийн 500 гаруй тамирчин оролцож байна.

Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат оролцож, нийт тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Волейболын спортын мастер, Чөлөөт бөхийн ОУХМ Бүдээгийн Баттөрд шилдэг волейболын тамирчдыг бэлтгэж байгаад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн түүний хүү Волейболын спортын мастер, Монгол улсын шигшээ багийн тамирчин “Өмнөговь Шанх транс” багийн ахлагч Баттөрийн Батсуурь Монгол улсын эрэгтэй шигшээ багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь нутагтаа урьж, шигшээ багийн үзүүлэх тоглолтоор аавдаа болон нутгийнхандаа бэлэг барилаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан