Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзлэв.
Их Бриатнийн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд нийт 50 тамирчин (дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөвдүгээр байрт орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Тэрээр нийт 11 өрөг тоглохдоо дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.