Монголын Тогтвортой Санхүүгийн форумын арга хэмжээний үеэр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь 2024 онд тогтвортой санхүүжилт, БОНЗ-ын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаараа үнэлэгдэн “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа.Тогтвортой санхүүжилтийн холбоо, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран тогтвортой санхүүжилтэд 2024 онд онцгой дэвшил гаргаж, Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбараа манлайлан ажиллаж буйг өндрөөр үнэлэн тус шагнал гардуулжээ.МИК групп компани нь нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжихийн зэрэгцээ байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, групп компанийн үнэт зүйлийн нэг болох Тогтвортой хөгжлийн үзлийг бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахыг эрхэмлэдэг.Бидний оруулсан хувь нэмрийг үнэлэн гардуулсан энэхүү шагнал нь Тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлэх бидний тасралтгүй зүтгэлийг онцолж байгаа бөгөөд бид цаашид Тогтвортой хөгжил, нийгмийн бодлогоо өргөжүүлж, үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.