Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан дүүргийн төсөв хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрүүл мэндийн төвийн дарга И.Батзаяа болон Тамгын газрын хэлтсийн дарга нар оролцож, санал бодлоо солилцсон.
Баянзүрх дүүрэг 43 хороотой болсонтой холбоотой шинээр байгуулагдсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авто машин хэрэгцээ шаардлагатай байгаа өрхийн эрүүл мэндийн төвийнхэн уламжилсан. Мөн хорооны албан бүртгэл, өрхийн эрүүл мэндийн төвийн бүртгэл хоёр дээр хүн амын тоо тэнцэхгүй байгаад цэгцлэх арга хэмжээ авах шаардлагатай байгаа тул анхаарч ажиллахаар боллоо.
Дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан дүүрэг орон нутгийн зүгээс шаардлагатай, хийх боломжтой ажлуудыг хурдан шуурхай гүйцэтгээд явна. Ингэснээр иргэдэд очих эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлсэн.