Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо
Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий
Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна
Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно
Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
С.Амарсайхан:Коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд дэлгэх 100 ортой эмнэлгийг ашиглалтад авахад бэлэн болсон
Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр нээлтээ хийлээ.
Нийгэм
ЭРҮҮГИЙН 22 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 57 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 47 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Нийгэм
БНСУ-ын Засгийн газраас “КОВИД-19”-ийн халдварын түргэвчилсэн оношлуур хандивлав
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ли Ё-Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.
Нийгэм
Гамшгаас хамгаалах дадлага сургууль маргааш эхэлнэ
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 06-нд эхэлнэ.
Нийгэм
Сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагчийг нууж хилээр нэвтрүүлэхийг завдав
Замын-Үүд боомтоор энэ сарын 04-ний өдөр иргэн А нь экспортлогч орны чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй 600 кг /50 хайрцаг/ сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагч 80 кг /4хайрцаг/-ыг бусад бараа бүтээгдэхүүнээр нуун далдаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн хураан авлаа.
Нийгэм
Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоохтой холбогдуулж нийтийн тээврийн чиглэлд дараахь өөрчлөлт орно
Монгол Улсын шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу “Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулилалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.
Нийгэм
Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын үйл ажиллагааг зогсооно гэв
“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болох талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийгэм
Д.Нямхүү: Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 41 боллоо
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийсэн билээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ”Нийт таван лабораторид 307 хүнд шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-д тусгай үүргийн онгоцоор ирсэн 275 хүн, Дорнод аймагт тандалтын зорилгоор хийгдсэн зургаан хүнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 26 жолоочид хийсэн шинжилгээнээс мөн коронавирус илрээгүй.
Нийгэм
Орон гэргүй иргэдэд зориулсан халамжийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ
Нийслэлийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл 850 иргэн байдгаас 84.6 хувийг эрчүүд, 15.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Харин 46 хувь нь 18-45 насныхан, 43 хувь нь 45-59 насныхан, 9 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх насныхан орон гэргүй, тэнэмэл иргэдийн тоонд орчихоод байна. Нийслэлийн зүгээс эдгээр иргэдийг тусгаарлах байранд хамруулж, хоол хүнс болон хувцсаар хангах гэх мэт ажлыг зохион байгуулж ирсэн.
Нийгэм
Махчин шувууны хэлбэртэй наалтуудыг байрлуулж эхэлжээ
Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр бүхий наалтуудыг байрлуулах, мэдэгдэл өгөх ажлыг эхлүүлж байна.
Нийгэм
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид: Ноён уул аврагдсанд баяртай байна
УИХ-ын чуулганаар Ноён уул орчмыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж дэмжсэнтэй холбогдуулан 11 жил тэмцэж буй "Ноён уулаа аваръя" хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидтай холбогдож сэтгэгдлийг нь сонссон юм.
Нийгэм
С.Амарсайхан:ААН-үүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм.
Нийгэм
29 цэцэрлэгийн хүнсний агуулахад байсан хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг устгажээ
Коронавирус “Сovid19" цар тахлын улмаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон билээ. Тиймээс дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн агуулахад хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийх ажлыг зохион байгуулах” А/196 тоот захирамжийн дагуу төрийн өмчийн 29 цэцэрлэгийн хүнсний агуулахад хадгалагдаж байгаа хугацаа дууссан 50 нэр төрлийн 1879 ширхэг, 229.5 кг нийт 4808369 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар дүүргийн устгалын комисст шилжүүлсэн байна.
Нийгэм
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлана
“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Нийгэм
Б.Отгонсүх:Ажлаа хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна
Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Нийгэм
Д.Нямхүү: Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийсэн билээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ”Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Үүнд 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. 283 хүнд нь халдвар илрээгүй.
Нийгэм
С.Амарсайхан:Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй юм байна
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Нийгэм
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 14-нд хуралдуулна
Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит хоёр удаагийн хуралдаанаа өнжөөсөн юм. Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит XXXIII хуралдаанаа тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдуулахаар тогтлоо.
Нийгэм
Нэрийн “бренд”-тэй болжээ
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар албаныхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор өөрийн гэсэн бренд бүтээгдэхүүнтэй боллоо. Алба хаагчдынхаа дунд “Санаачлагатай, бүтээлч хамт олон” уралдааныг зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээгдэхүүнээс сонгон шалгаруулсан байна. Бүтээгдэхүүнд газрын лого нэр бүхий түлхүүрийн оосор, монгол уламжлалт тоглоом наадгай болоод цагаан идээний дээж багтсан гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийгэм