Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ
ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Маргааш буюу билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр бол МОНГОЛ БАХАРЛЫН өдөр. Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр гэж үздэг. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарлиг гаргаж, хуульчилсан билээ.
Улс төр
ЦУС ОЙРТОЖ ТЭНЭГЭРСЭН ХҮМҮҮСИЙН ЦУГЛААН
Цус ойртох асуудлыг хуульчилахаар УИХ-д сая авч хэлэлцлээ. Хомсдолтой хүмүүсийг нэг дор цуглуулаад мэдэхгүй сэдвээр нь чөлөөтэй яриулахад инээдэм гэхээсээ эмгэнэл болдог юм байна. Юутай ч ихэнх нь ДНХ гэдэг гурван үсэг цээжилчихсэн нь бахдууштай. Бүх хүнийхээ ДНХ-г судлах гэнэ. Тэр нь их амархан, хүнээс ДНХ-г нь огтолж аваад томруулдаг шилээр харах юм байна. Тэгэнгүүт далд хэрэгтэн этгээдийн ДНХ-дээр “төрсөн охин дүү рүүгээ өмдөө шувтлаад дайрдаг”, “эцэгтэйгээ явалдаад маанаг хүүхэд төрүүлсэн”, “төрсөн ах дүү хоёр зальдаад гэрлээд хуримын ордонд гэрэлснээ бүртгүүлчихсэн” гээд дурайтал гараад ирэх аж. Тэгэнгүүт өөрөө цус ойртсоноос болж маанаг болсон гишүүн шууд зарга үүсгэн гэрлэлтийг цуцлан хүчингүй болгох гэнэ. Цааш нь яах юм бол, аягүй бол “чи бид хоёр цус ойртоогүй юм чинь нэг үзчих үү!” гэж давхиж очих юм болов уу? Юутай ч төсөвд сууж буй жилийн 16 тэрбум төгрөгийн хүч ч орсон л байх.
Улс төр
Ерөнхий сайдын Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн баг хамт олонтой өглөөний уулзалт хийлээ
Ерөнхий сайдын Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн баг хамт олонтой хийж буй өглөөний уулзалт үргэлжилж байна. Тэрбээр "E-Mongolia 4.0” системийн хөгжүүлэлттэй холбогдуулан үг хэллээ. Системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудал дээр томоохон реформ хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах хэрэгтэй гэв.
Улс төр
З.Болормаа: 0-5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулах зайлшгүй шаардлагатай
ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна. Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байгаа бөгөөд нэмэлтээр 140 ор дэлгээд буй. Одоогийн байдлаар орны ачаалал 86 хувьтай байна.
Улс төр
Өндөрширээт суманд 2000 орчим бог мал цасанд дарагдаж хорогджээ
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гурван багийн 20 гаруй өрхийн 90 орчим хүн цасанд боогдсон, 2000 орчим бог мал цасанд дарагдаж хорогдсон зэрэг нөхцөл байдал үүссэн гэдгийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Улс төр
Шахмал түлш тээвэрлэх компаниас хахууль нэхсэн даргыг шүүхэд шилжүүллээ
Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагаас 10 сая төгрөгийн хахууль нэхсэн хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
Улс төр
Б.Дэлгэрсайхан: Иргэд автобусанд сууж сурах хэрэгтэй байна
Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр /2023.11.08/сэтгүүлчдэд яриа өгөх үеэрээ “Иргэд машинаасаа буугаад автобусанд сууж сурах хэрэгтэй. Автобусанд сууж сургахын тулд сурталчилгаа хийнэ” гэв. Улаанбаатар хотын иргэд авто зам дээрээ түгжрэх болсон нь автобусанд суух сургалт сурталчилгааг хийгээгүйтэй л холбоотой болж таарах гээд байна.
Улс төр
Чингис хаан одонг хэн хүртэх вэ?
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гаригт тохионо. Жил бүр уламжлалын дагуу Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулдаг. Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгоогүй, алгасч байжээ. Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг хэнд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Сонирхуулахад, Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсан Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгийн эх загварыг бүтээсэн билээ. Ингээд үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.
Улс төр
ШУУРХАЙ: Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатыг СААТУУЛЛАА
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн аравдугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.
Тэрбээр уг мөнгөн гуйвуулгаа Голомт банкаар дамжуулж хийсэн нь тогтоогдсон бөгөөд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээдийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг ийнхүү шалгаж эхэлжээ.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” төслийг эхлүүлж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбоно
Төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто тээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл,хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах нь форумын зорилго. Энэ удаагийн форумаас бүс нутгийн интеграцид нэгдэхийн тулд тээвэр логистикийн салбарын тулгамдаж буй асуудлыг хамтран зөвлөлдөж, бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Улс төр
УЕПГ, ХЭҮК хамтран цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна
Улсын ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна. Тодруулбал, тус ангид хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй байдлыг биечлэн үзэж, холбогдох хууль тогтоомж болоод хүний эрхийн хэрэгжилттэй танилцаж байна.
Улс төр
Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Даваа гараг бүр намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргажээ. Үүний нэг нь тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Улс төр