Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Түгжрэл бол түүх, утаа бол “icloud”

Түгжрэл бол түүх, утаа бол “icloud”

-фельетон-

-Улаанбаатар хотын удирдлага түүхээ хамгаалахгүй байна гэдгийг олноороо шүүмжилж байна. Зөв. Ганц энэ гэлтгүй, хаа сайгүй тийм байна. Хамгаалахгүйгээр барахгүй зарим түүхээ арилгах, нураах тухай ярьж ч байх шиг. 

Ер нь хотын даргыгаа сольдог нь ч түүхийн эсрэг чиглэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгээс эхэлье. Хотын түүхийн охь манлай нь хотын даргын л түүх байдаг. Худлаа гэвэл хотын захиргаа руу ороод хараарай ! Тэнд хотын түүх биш, хотын дарга нарын л зураг хадаастай байгаа. Төрийн ордон ч ялгаагүй. Тэндээс гишүүд дарга нарын зураг, намтрыг харна уу гэхээс, төрийн түүхийг олж үзэхгүй. 

 Сая тэр, Сумъяабазар даргыг сольсноор нэгэн сайхан хотын даргын түүхийг тасар татаад, арчлаа шүү дээ. Түүхийг ингэж тасчихгүй ээ, таминь! Ингээд зогссонгүй, орлогч нараа аймаглан устгаад... Устгаад ч арай биш юм аа, аймаглан солиод хаядаг байгаа. Хотынхоо түүхийг “сээт”-ээр нь арчлаа даа, халаг гэж ! Этноцид энэ тэртэй дүйх этнохалалт, геносолилт, айн?

 Ингээд зогссонгүй, “ногоон автобусны луйвар”-тай тэмцэнэ ч гэх шиг. Дэлхий даяараа “ногоон хөгжил, ногоон ирээдүй” гэлцэж байхад гэмт хэрэг ч гэсэн ногоон чиг баримжаатай болж байгаа нь харин ч дэвшил бус уу ? Цаашдаа “ногоон мөнгө” гэгдэх доллараар хийсэн залилан, луйврыг “ногоон чиг баримжаатай гэмт хэрэг”-т багтаан өршөөж, хөнгөлж баймаар санагдана. Сэжигтэн, холбогдогч ногоон нүдтэй, тийм хочтой, хэргийн материал, эдмөрийн баримтад ногоон өнгөтэй зүйлс хавсрагдсан байх нь ч энд хамаармаар юм. Ногоороод дуусахаас хойш, яасан ч яадаг юм бэ, үхссн !

 Утаатай тэмцэх нэрээр түүхтэйгээ тэмцэж болохгүй ээ, хэн минь! Утаа бол манай нийслэлийн түүхэн ой санамж мөн. Цаана чинь гадаадынхан зөөврийн хардаа болиод утаа, үүлэн ой санамжид юмаа хадгалаад байна. Та нар Iсloud гэж дуулаа л биз дээ ? Ингээд бодохоор МАНАН бол манай төрийн Ай Клоуд яг мөн. Гэтэл энэ Оюук “МАНАН-г арилгана” ч гэх шиг. Ямарч үндэстэн түүхээ мөнхжүүлдэг болохоос арилгадаггүй гэдгийг тэр даргад сануулах юун.

Түгжрэлийг арилгавал түүхээ арилгана гэдгээ энэ Нямбаатар ойлговол таарна. Түгжрэл бол нийслэлийн гай зовлонгийн түүх биеэрээ. Чингис хаан бээр гай зовлонг сайтар хадгалаад, байнга сэрэмжлэн санаж байхыг сургасан билээ. Тэрээр хажуудаа байгаа Тангудын аюулыг хадгалж үлдээд, хаа холын Хорезмыг дайлахаар мордохдоо “Тангуд улс өмнө байгааг өглөө бүхэн сануулж бай” хэмээн сургасан бус уу? Тийм учраас бид бөглөрөөг арилгахын оронд Газын зурвасын мөргөлдөөнийг намжаах ч юмуу, Украйны хямралыг зохицуулахад голлон анхаарах ёстой. Харин өдөр бүхэн түгжирч “Түгжрэл өмнө байгааг өглөө бүхэн санаж” байгууштай. Түүхээ мартахгүй байх эндээс л эхэлнэ.

Утаа, түгжрэл хоёрыг нь хасчихвал энэ Улаанбаатараас юу үлдэх юм бэ, юугаараа Улаанбаатар гэж нэрлэгдэх юм бэ? Бодох !

 Одоо “Сонсгол” хийнэ гэж яригдаад байгаа “Нүүрсний хэрэг” ч бидний л түүх шүү дээ. Эртнээс захихад сонсож болохоос арилгаж болохгүй шүү. Гэтэл “Нүүрсний хэрэг”-ийг таслан зогсооно ч гэх шиг! Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэдэг бил үү? Хуулийн сайд Энхбаяр (аль энхбаяр нь сайд болчихлоо, ингэхэд) түүхээ таслан зогсоохоо болимоор байна. Гэснээс, “Сонсгоод” гэж ном байдаг. (Уучлаарай, талийгаач болж байгаа хүний дэрэн дээр уншдаг Буддын Ламайзмын ном) Бүтнээрээ “Сонсгоод тонилгогч хөлгөн судар” шиг билээ? Юу гэх гээд байна гэхээр, наад юмаа “Сонсгоод” , “Сонсгоод тонилгогч сонсгол” энэ тэр гэвэл сүртэй ч, бас утгатай ч болох юм шиг ээ. 

Зурагтын мэдээгээр:

-Манай сувгаар “Нүүрсний Сонсгоод тонилгогч”-ийг шууд дамжуулна гэвэл бас л сүртэй яа!

 Өө нээрээ, нүүрсний хэргийг сонсгоод тонилгочихвол түүхээ тонилгохтой агаар нэг болчих юм байна, саналаа татлаа.

Гудамжны цасыг арилгахаар бидний халтиргаа, гулгааны түүх тэр чигээрээ арчигдан арилж байгааг бодох цаг ч ирсэн гэлтэй. Шөнө, үдшээр чихэнд хангинасан хүрз, малтуурын аймшигт дуунаас болоод хувьсгалчдын шатаасан 700 гаруй сүм хийд зүүдэнд орж ч байх шиг. Энэ чинь тэгээд, зөв юм уу ?

 За тэр, модон жорлонг арилгана гэдэг санаа бас л бидний түүхийн эсрэг чигтэй байна. Айл бүрийн хооллосон түүх, хашаа болгоны бие засалтын намтрыг арчина гэж байхгүй шүү. Танай ээж, аав бааж байсан, аягүй бол өвөө, эмээ, элэнц чинь ч хүндэрч байсан, хүүхдийнхээ анхны хорголыг нандигнан унагасан тэр түүхийг чинь энэ Нямбаатар устгана л гэж байна шүү дээ. “Амьдралын түүх бол баасан түүх” гэж судлаачид хэлдэг. Монголчууд баасандаа их утга учиртай ханддаг, нийллэг цэнгүүнээ их төлөв баасан гаригт хийдэг тухай гадаадын эрдэмтэд бичсэн нь ч бий. Энэ түүхээ ч тийм арчуулахгүй шүү, гэр хорооллынхон минь!

 Засгийн газрыг солих ч бас л засаглалынхаа түүхийг солиод байгааг бодолцох. Цаашдаа, сонгууль явуулж төрийн түүхээ тасалдаг,  устгадаг аа болимоор ч юм шиг. Гол нь, түүх шүү дээ, түүхээ л хамгаалаад үлдвэл учир байна.

 Түүхийг сайн муу, жижиг томоор нь ялгаварлах сепаризм, апартейдтэй агаар нэг.

 Ойрхны жишээ татъя! Саяхан би нохойгоо салхилуулж явтал тэр маань идсэн хоолныхоо түүхийг шингээсэн баас гаргалаа. Гэрийн лавшааны үлдэгдэл, өмбөө, цөмбөө өөх тосны стори, бас юу нь үл мэдэгдэх алаг материал ... энэ бүгд нийлээд хуран үйлдсэн бүхэн хоосон чанартайг сануулан шомбойлоо. Түүх ба түүхийн сургамж жижигдэнэ гэж үгүй ээ. Хаа нэг газар сэрэмж алдаад, санаандгүй нохдоо хялгас залгиулсан хариуцлагагүй явдлын кэйс хүртэл сөрвийх нь “ухаараач” гэх шиг. Гэтэл, хаа нэгтэйгээс гарч ирсэн шар хантаазтай этгээд эл түүхийг бодож санах юмгүйгээр хутган аваад, хогийн саванд хийчихлээ. Юу ч гэхэв дээ, хэн минь! Ямар ч түүх хог доор хаягдах ёсгүй.

Манайхан, хотынхоо цэвэрлэх байгууламжийн үнэрийг жигшээд л сүйд болдог. Гэтэл энэ бол түүхийн үнэр. Бидний идсэн хоол болон хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийн стори, кэйс ханхалнам бус уу? Түүхээ жигших нь өөрийгөө жигшихтэй агаар нэг гэдгийг сануулснаар эл фельетоноо өндөрлөе, юүхэв!

 

1 Сэтгэгдэл
Сайн байна уу, танд хамгийн найдвартай, найдвартай компаниас зээл хэрэгтэй юу? дэлхий дээр? Хэрэв тийм бол одоо бидэнтэй холбоо бариарай, бид бүгдэд нь зээл санал болгож байна хайгчдын ангилал нь компани эсвэл ажилтнуудын хэрэглээ юм. Бид санал болгож байна 3%-ийн хүүтэй зээл, Whats-app +447918234523-ээр холбогдоно уу. ushaservicesonline@gmail.com ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ ***************************** 1) Бүтэн нэр: 2) Хүйс: 3) Шаардлагатай зээлийн хэмжээ: 4) Зээлийн хугацаа: 5) Улс: 6) Гэрийн хаяг: 7) Гар утасны дугаар: 8) Факс дугаар: 9) Мэргэжил: 10) Сарын орлого: 11) Цалингийн огноо: 12) Зээлийн зорилго: 13) Та манай зээлийн зарыг хаанаас авсан бэ? ushaservicesonline@gmail.com
Хамгийн их уншсан