Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
АТГ Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нараас мэдүүлэг авч эхэлжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нараас ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар мэдүүлэг авч эхэлжээ.

Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн төдийгүй хуудуутай худалдан авалт хийсэн болох нь батлагдаж, өнгөрсөн сараас эхлэн АТГ эл асуудлаар холбогдох албаны хүмүүсийг саатуулан шалгах болсон юм.

Нийслэлийн Ардчилсан намаас дээрх автобус худалдан авалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга дур мэдээд автобус худалдан авалтыг нууцад оруулж, шийдвэрлэх боломжгүй.  Том албан тушаалтан үүрэг өгөв үү, эсвэл хамтдаа оролцож хууль зөрчсөн үйлдэл гаргасан уу. Хуулийнхан эл асуудлыг мухарлах ёстой” гэдэг асуудлыг тавиад буй. Мөн стандартын шаардлага хангахгүй автобус худалдан авснаас болж, 300 гаруй тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэдэг асуудал ч хөндөгдөх болсон.

АТГ-аас өнгөрсөн сард дээрх автобусны хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Нэр бүхий компани хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийн, 25 хүнийг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан. Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" гэж тодотгож байв.

Г.ХОРОЛ

1 Сэтгэгдэл
Ногоон автобусны цавчаа-МАН-ын мөнгө луйвардах бодлогоо хэрэгжүүлэх нэг л арга хэрэгсэл. Өнөөг хүртэл энэ том хулгай луйварыг удирдан зохион байгуулсан хоёр хүнийг Прокурор, АТГ, Цагдаа нар мөрдөн байцаалтынхаа ажилд хамааруулах байгаа нь үүний маш том нотолгоо юм...
Хамгийн их уншсан