Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлнэ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр орон даяар албан ёсоор эхэлнэ. СЕХ энэ өдөр сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд үнэмлэхийг нь олгож, АТГ нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр 19 нам, хоёр эвслийн төлөөлөл 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө болон төлөөлөх хүн очиж үнэмлэхийг авах юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хууль сурталчилгааг хэрхэн явуулахаар тусгасныг хүргэж байна.
Улс төр
126 суудлын төлөө 1336 нэр дэвшигч гараанаас гарлаа
Сонгогч оршин суугаа тойргийнхоо мандатын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийг сонгохоос гадна аль нэг нам, эвсэлд давхар саналаа өгнө. Энэ удаагийн сонгуулийг холимог системээр зохион байгуулж байгаатай холбоотойгоор гадаадад байгаа иргэдийн саналыг энэ сарын 20-23-нд авах юм.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мэтагро” ХХК-ийн хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мэтагро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа.
Улс төр
“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна
“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна
Улс төр
Л.Батхүү: СЕХ-ноос 10-нд нэр дэвшигчдийн нэрсийг зарлахаас өмнө амжиж шийдвэр гарна
"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзэн, СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дөнгөж саяхан шүүхээс түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үйлдлийг хууль бус гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгасан юм.
Улс төр
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдлээ. Энэ тухай тэрбээр “Богд уулын аманд отог нэрээр газар авч орон сууц барьсан газруудыг нийслэлийн өмчид авч татвар авъя. Тэрхүү татварын мөнгөөр нь автозам тавья гээд УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсан ч хэлэлцэхгүй байна. Газрын наймааны бүлэглэлийг би дийлэхгүй байна. Гэхдээ би тэмцэнэ. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дараа нь тусгайлан хэвлэлийн хурал хийнэ" гэв.
Улс төр
СЕХ: Горилогчийн постыг дэмжиж шэйрлэхэд бүртгэж, торгохгүй
Зарим хуульч сошиал хаягаараа сонгуулиар дэмжиж байгаа хүнийхээ постыг түгээхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Бүртгүүлэхгүй бол торгоно гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Улс төр
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг хойшлууллаа
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Тэрбээр "Шүүх хурлыг нээлттэй явуулах ганцхан хүсэлтийг өгч байгаа. Зарчмын бус санал огт тавиагүй. Намайг УИХ-ын сонгуулиас өмнө ажлыг минь хийлгэхгүй гэж хойшлуулах шийдвэр гаргалаа. Би алдаагаа олж харахгүй бол олон нийт тэр алдааг хараад хэлэх боломжтой" гэсэн юм.
Улс төр