Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг хойшлууллаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Тэрбээр "Шүүх хурлыг нээлттэй явуулах ганцхан хүсэлтийг өгч байгаа. Зарчмын бус санал огт тавиагүй. Намайг УИХ-ын сонгуулиас өмнө ажлыг минь хийлгэхгүй гэж хойшлуулах шийдвэр гаргалаа. Би алдаагаа олж харахгүй бол олон нийт тэр алдааг хараад хэлэх боломжтой" гэсэн юм.

ШҮҮХ ХУРЛЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ ХҮСЭЛТ ӨГСӨН БОЛОВЧ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр/2024.06.04/ 09.00 цагт эхэлж байна. Энэ үеэр МСНЭ-ээс шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлтээ өгсөн талаар мэдээллээ.


Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Миний зүгээс өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьсан. Учир нь намайг арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш цагдан хорьж, гэрийн хорионд байлгасан. Бүх данс тооцоог шалгалаа. Хөлний улнаас толгойн орой хүртэл шалгасан хагас жилийн тайлангаа хуулийн хяналтын байгууллага олон нийтэд нээлттэй танилцуулах ёстой. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар хэрэг хийсэн юм бэ гэдгийг баримтаа гаргаж тавих хэрэгтэй. Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэхгүй. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан байгаа гэв.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:

-Нийгэмд сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар хор уршиг тарьсан юм бэ. Монгол Улсад өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж, тэнд 4500 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ажиллаж байна. Тэдний эрх ашгийг хамгаалдаг мэргэжлийн байгууллагыг тэргүүлж байгаа миний бие хүртэл энэ хэргийн талаар мэдмээр байна. Бид итгэх ёстой юм уу. Нийгэмд хор уршиг тарьсан гэмт хэрэг хийсэн хүн мөн үү. Хуулийн байгууллагуудад холбогдох бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөхгүй байна. Тиймээс энэ шүүх хурлыг заавал нээлттэй явуулж өгөөч гэдэг хүсэлтийг ШЕЗ-д өгөхөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх мэднэ гэдэг хариулт өгсөн. Нийт 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй шүүх хурлыг сурвалжлах хүсэлтэй байгаа гэв.

ШҮҮХ ХУРЛЫГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ

Харин шүүхээс шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 09.00 цагт товлон зарлагдсантай холбогдуулан зарим телевиз, мэдээллийн сайтуудаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргасантай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурорын зүгээс гэм буруугийн буюу үндсэн шүүх хуралдааны төрийн болон хувь хүний нууцтай холбоотойгоос бусад хэсгийг нээлттэй явуулах талаар хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр болсныг үүгээр мэдэгдэж байна.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан