Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ҮББХ: Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.12.14) 10 цаг 15 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд тус Байнгын хорооноос энэ оны 12 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хийв. Тэрбээр, “Апсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “ ... уул уурхайн түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэвшилтэт хөтөлбөрүүдийг дэмжих”-ээр заасан. 2015 онд баталсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг 2020 онд хүчингүй болгосон. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхпэгчид хамруулаагүй болно. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэрийн салбар хуулийн зохицуулалтгүй орхигдсон, хүнд үйлдвэрийн салбарт хамрах үйлдвэрлэлийн төрөл, ангилал тодорхойгүй байна.

Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний 95 орчим хувь нь технологийн багтаамжгүй, боловсруулаагүй түүхий эд эзэлж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэх ихээхэн боломжийг алдаж байгааг илэрхийлж байна.

Иймээс манай улсын хувьд байгалийн нөөц баялгийн харьцангуй давуу байдалд түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Хүнд үйлдвэрийн тухай хууль батлагдсанаар Монгол улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт дараах ахиц дэвшил гарна. Үүнд:

- Хүнд үйлдвэрийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих механизм бүрдэнэ.

- Хүнд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх дэмжлэгийн хэлбэрүүд тодорхой болно.

- Шинэ үйлдвэрүүд нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өснө.

- Ажпын байр тогтвортой өсөж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, ажилгүйдэл, ядуурал буурна.

- Хүнд үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийн барилга байгууламжуудыг барьж байгуулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ.

- Хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын тээвэр ложистикийн дэд бүтцийг бий болгох нөхцөл бүрдэнэ.

- Хүнд үйлдвэрт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх ажил эрчимжинэ гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Г.Ганболд, Д.Батлут, Т.Энхтүвшин, Л.Мөнхбаатар, Г.Дамдинням, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс түүхий эдийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн зохицуулалт хийх нь зүйтэй гэж байсан боловч уг хуулийн төсөлд нэр, томьёо нь тодорхойгүй, хоёр, гуравхан үйлдвэрт зориулсан төсөл боловсруулж, оруулсан, мөн Ажлын хэсгээс оновчтой тайлбар авч чадаагүй зэрэг шалтгаанаар уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байв.

Ингээд Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,2 хувийн саналаар дэмжигдээгүй болно.

Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Өнөөдрийн Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд Ажлын хэсэг байгуулах тухай асуудал байсан. Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй тул Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хуралдааны төгсгөлд танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан