Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ази-Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чуулж байна

Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалт өнөөдөр (2021.12.14) албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн уулзалтыг “Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Чуулга, уулзалтад нийт 23 улсын парламентын төлөөлөл оролцож байгаагаас зургаан улсын парламентын тэргүүн, парламентын дэд дарга хоёр, 113 парламентын гишүүн оролцож байна.

Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар оролцлоо.

Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалтаар улс төр, аюулгүй байдлын асуудлууд, худалдаа, эдийн засгийн асуудлууд, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн салбар гурван хуралдааныг зохион байгуулж, тогтоолууд болон хамтарсан мэдэгдэл батална.

Дашрамд тэмдэглэхэд, Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган нь Ази-Номхон далайн бүсийн орнуудын хууль тогтоох байгууллагаар дамжуулан тус бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх үндсэн зорилготой.

АНДОПЧ нь улс төр, эдийн засгийн чиглэлээр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, тулгамдсан асуудлаар бүсийн хэмжээнд бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Мөн уг чуулган нь парламент болон гишүүд хооронд мэдээлэл, туршлага солилцох замаар хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, улмаар гишүүн орнуудын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон урьдчилан сэргийлэх дипломат хүчин чармайлтыг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын хувьд 1994 онд Филиппин Улсын Манила хотод болсон Ази-Номхон далайн орнуудын парламентын 2 дугаар чуулганд анх УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан оролцож, тус чуулганы гишүүнээр албан ёсоор элссэн. Түүнээс хойш зохиогдсон хуралдаануудад УИХ-ын дарга, гишүүдийн түвшинд идэвхтэй оролцож ирсэн. 

Түүнчлэн 2011 онд Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулганы 19-р ээлжит хуралдааныг манай улсын парламент амжилттай зохион байгуулж, нийт 24 орны 215 парламентын гишүүн оролцож, 17 тогтоол баталжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан