ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
МАН бүлэг: Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.01.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн төр захиргааны алба хаагчдад баярлалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад энэ ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан.
Улс төр
Хууль санаачлах, төрийн бодлого тодорхойлох үйл хэрэгт манлайлсан төрийн түшээдэд талархал илэрхийллээ
Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйлсэд холч ухаан, хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн үйл хэрэгтээ ард түмний эрх ашгийг эрхэм болгож, үр бүтээлтэй ажилласан хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналыг өнөөдөр (2021.12.31) гардуулан өглөө.
Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
Дэлгэр Монгол орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд аж төрөн, амьдарч суугаа Элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа,
Та бүхэндээ угтан золгож буй Шинэ 2022 оны баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Улирч буй 2021 онд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19-ийн цар тахал улс орны маань эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд амаргүй бэрхшээл үүсгэсэн.
Улс төр
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна
Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна
Улс төр
Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг зургаан сараар сунгалаа
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах эсэхээр санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх дэмжсэн учир эцэслэн баталлаа.
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүллээ.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улс төр
Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж эцэслэн батлуулахаар тогтов
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.30/ хуралдаан 09 цаг 52 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улс төр
Г.Занданшатар: Өөрийн эрхээр амьдрах эрх чөлөө, өөртөө эзэн суух тусгаар тогтнолыг бидэнд авчирч өгсөн өвөг дээдэстээ мэхийн мөргөе
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын их хурлын хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,
Монгол Улсын нийт ард иргэд ээ,
Улс төр
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Улс төр
“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр
Улс төр
БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүргээ амжилттай гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Улс төр
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.28) хуралдаан 10 цаг 25 минутад эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Улс төр
Сайжруулсан түлш болон ШТС-уудын түлш, шатахууны чанарыг тодорхойлох хяналт, шалгалт хийнэ
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар сайжруулсан түлшний хангалт нийлүүлэлтэд анхаарах, түлшний чанар, орц найрлага, норм норматив ямар байгааг лабораторийн нарийвчилсан шинжилгээнд оруулж өмнөх жилүүдтэй харьцуулан үнэлэх, түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын зуухнуудад суурилуулсан шүүлтүүрүүдийн ажиллагаанд хяналт шалгалт хийх, том оврын автобусуудын утаа шүүгч ажиллаж байгаа, эсэхийг шалгаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдлаа.
Улс төр
Салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Улс төр
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад мэргэжлийн холбоодтой хамтарна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн удирдлагуудыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх үүднээс 120 орчим бизнес эрхлэгчдийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл нэгдэн тус зөвлөлийг байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж буй бодит саналуудаа Шадар сайдад уламжлав.
Улс төр