УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Монголын эдийн засгийн форум-2023: Ерөнхий сайдын хэлсэн үгээс онцлох нь
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриатай Монголын эдийн засгийн форум-2023 өнөөдөр эхэллээ. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Хөрөнгө оруулагчдад хандан хэлсэн түүний үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Улс төр
“Монголын Эдийн засгийн форум-2023” эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн Эдийн засгийн форумд далайд гарцгүй улс орнууд, тэдний тээвэр логистикийн үнэтэй холбоотой асуудлыг хөндөж ярилцана. Форум цар хүрээний хувьд өмнөх форумуудаас өргөжиж, гадаад зочдын тоо, түвшин ахисан.
Улс төр
Ерөнхий сайд үерийн бүсэд ажиллаж УОК, НОК-ын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө
-Үер, усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураахыг үүрэг болгов-
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд асан Ё.Сүгагийн бэлэг Акита үүлдрийн нохойг хүлээн авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эндо Такашиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки байлцав.
Улс төр
Монгол Хятадын харилцааны шинэ хуудсыг аж үйлдвэрийн сэргэлтээр эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал ажлын таван өдөр үргэлжилж, гацаанд ороод байсан томоохон төслүүдийг урагшуулах уулзалтуудыг хийж, төрийн хэмжээнд тохироонд хүрсэн үр дүнтэй айлчлал болов. Мөн хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газар хөрш орны хөрөнгө оруулагч нарт нээлттэй, ил тод байхаа амлав. Хоёр орны харилцааны шинэ хуудсыг эхлүүлж, Монгол Улс БНХАУ-тай аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах амбицтай байгаагаа илэрхийлсэн айлчлал боллоо. Айлчлалын хүрээнд өрнөсөн уулзалт, үр дүнгийн талаар тоймлон хүргэж байна.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Welcome to Mongolia” арга хэмжээнд оролцлоо
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг онцгойлон дэмжиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож ”Улс хоорондын найрсаг харилцааны суурь нь хүмүүс хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа байдаг. Энэ удаагийн албан ёсны айлчлалын агуулга ч хүмүүс хоорондын, аж ахуйн нэгж хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэлээ” гэж хэллээ.
Улс төр
Ерөнхий сайдын "400 сая жуулчин" 400 мянга болов
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэ МҮОНТВ-ээр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь олны дунд онигоо болсон. Энэ тухай “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим сая жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг… Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” гэж ярьсан юм.
Улс төр
2.2 тэрбум ам.долларын мөнгөн дүнтэй 25 гэрээ үзэглэжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа.
Улс төр
Олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд санал нэгдэв.
Улс төр
Ерөнхий сайд БНХАУ-ын зарим аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авч уулзав
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хятадын “Сани” группийн ТУЗ-ийн дарга Шян Вэньбо-г хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус групп бетон зуурмаг, газар шорооны болон өргөх машин, зам барилга, овоолгын машин, салхины эрчим хүч, нефть, нүүрсний тоног төхөөрөмж, угсармал барилгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгчдийн нэг юм байна.
Улс төр
Ерөнхий сайд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжид бараалхлаа
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхлаа.
Улс төр
Яриа хэлэлцээний түвшинд байсан асуудлыг эцэслэхээр санал нэгдлээ
БНХАУ-д айлчилж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо. Ерөнхий сайд БНХАУ "Зуны Давос" чуулга уулзалтыг Тяньжин хотноо амжилттай зохион байгуулж буйг онцлон тэмдэглэв.
Улс төр
Ерөнхий сайд Давосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгчтэй уулзаж, “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийлээ.
Улс төр
Ерөнхий сайдын айлчлалын багт хэн хэн багтав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршид айлчилж байна. Өчигдөр өглөө Бээжин хотноо бууж айлчлал албан ёсоор эхлэв. Ерөнхий сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЭСЯ-ны ажилтнууд угтаж авчээ.
Улс төр