Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ерөнхий сайд БНХАУ-ын зарим аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд БНХАУ-ын зарим аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авч уулзав

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хятадын “Сани” группийн ТУЗ-ийн дарга Шян Вэньбо-г хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус групп бетон зуурмаг, газар шорооны болон өргөх машин, зам барилга, овоолгын машин, салхины эрчим хүч, нефть, нүүрсний тоног төхөөрөмж, угсармал барилгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгчдийн нэг юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын “Хятадын харилцаа, холбооны барилга” компанийн дэд ерөнхийлөгч Чэнь Жун-ыг хүлээн авч уулзлаа. Тус компани хөрөнгө оруулалт, зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, ашиглалт болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, санхүүжилт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг, Хятадын төрийн өмчит компани юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 150 гаруй оронд олон тооны тээврийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж байна. Талууд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын “TBEA” компанийн гүйцэтгэх захирал Ма Шүпин-тай уулзаж Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн талаар ярилцлаа. Тус компани төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, 2020 оноос хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: ЗГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан