Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Баянзүрхийн товчооны замыг шинэчлэх ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна
Улаанбаатар хотоос зүүн тийш чиглэсэн ганц гол зам нь Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозам юм. Гэтэл энэ замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсэх болсон. Иймд уг замыг яаралтай засах шийдвэрийг нийслэлээс өнгөрсөн сарын 31-нд гаргаж ажил нь эхлээд буй. Тус автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөж байна.
Эдийн засаг
”сахилгагүй” жолоочид аль нэг даатгалын компанийг шууд оноож хариуцлага хүлээлгэнэ
Санхүүгийн зохицуулах хороо Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл ”сахилгагүй” жолоочид аль нэг даатгалын компанийг шууд оноож хариуцлагын даатгал хийлгэх болсон байна.
Эдийн засаг
Хэрэглэгчийн эрхийн төлөв байдлын тухай судалгаа хийнэ
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төлөв байдлын судалгааг 2018 оны 10, 11 дүгээр саруудад улс орон даяар түүвэрчилсэн аргаар зохион байгуулна.
Монгол улсын хэмжээнд хэрэглэгчийн эрхийн асуудалд бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх хэрэглэгчийн эрхийн төлөв байдлын судалгааг анх 2010 онд хийсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл хийгдээгүй байдаг.
Эдийн засаг
Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тохиролцов
Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол Хятадын худалдааны хэмжээ 2017 онд 6,7 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс ӨМӨЗО-той хийсэн худалдааны хэмжээ 4,2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 42,4 хувиар өссөн.
Эдийн засаг
“Ард Даатгал”-ын үнэт цаасны захиалга эхэллээ
-Нэгж хувьцаагаа 40 хувь хямдруулж, 700 төгрөгөөр олон нийтэд санал болгожээ-
Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогчдын эгнээнд “Ард Даатгал” нэгдэж, энэ талбарт шинэ бүтээгдэхүүн нэгээр нэмэгдлээ. Санхүүгийн салбарын хөгжил дараагийн шатанд гарч, тус салбарт ажилладаг компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгох нь эрчимжиж байна.
Эдийн засаг
Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагуудыг шалгана
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудад Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалт хийх болжээ. Уг хяналт шалгалтаар хөрөнгө худалдах, худалдан авах үйл ажиллагаандаа байгууллагууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, шийдвэр, Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага /ФАТФ, Financial Action Task Force, FATF/-ын зөвлөмж болон Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмын шаардлагуудыг хэрхэн хангаж байгаад үнэлгээ, дүгнэлт өгөх аж.
Эдийн засаг
Ц.Даваасүрэн: Эрчим хүчний хүчин чадал хүрэлцээгүйн улмаас “ДЦС-4”-т гэмтэл гарсан
Манай улсын дулаан, цахилгааны 70 орчим хувийг “ДЦС-4” үйлдвэрлэдэг. Гэтэл өнгөрсөн бямба гаригт гэмтэл гарч О зогсолт хийсэн. Мэргэжилтнүүд уг гэмтлийг түргэн шуурхай засч хэвийн горимд оруулаад байгаа. Үүнтэй холбоотой Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Эдийн засаг
Банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчийн дийлэнх нь 18-45 насныхан
Улсын хэмжээнд энэ оны II улирлын байдлаар нийт 539 Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ үйл ажиллагаа эрхэлжээ. Тэдний 490 нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ба 150,542 зээлдэгч бүртгэлтэй байна. Эдгээрээс 433 ББСБ нь нийт 575.2 тэрбум төгрөгийн зээл олгосон дүн гарсан. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр буурсан үзүүлэлт юм. Салбарын зээлдэгчдийн тухай мэдээллийг хүргэвэл 88.1 хувь нь хэвийн зээл, 6.8 хувь нь хугацаа хэтэрчээ. Харин 1.5 хувь буюу 2,307 нь хэвийн бус, 1.4 хувь буюу 2,178 нь эргэлзээтэй, 2.1 хувь буюу 3,218 муу зээлдэгчид эзэлж байна.
Эдийн засаг
Арилжааны банкууд хил дамнасан репо хэлцэл хийдэг болно
Төрийн банк нь Монгол Улсад анх удаа хил дамнасан репо хэлцэл хийж гадаад хямд эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн байдаг. Тэгвэл энэ ажлын хүрээнд Төрийн банкны санаачлагаар олон улсын “Frontclear” байгууллага, Монголын Банкны Холбооны дэргэдэх Банк, Санхүүгийн Академитай хамтран Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад хил дамнасан Репо хэлцлийг хэрхэн ямар зарчмаар хийх тухай сургалт зохион байгуулж байна.
Эдийн засаг
Азийн ХЗХ-ны холбоодын форум болж байна
Олон нийт хамтран бүлэг болж санхүүгийн хэрэгцээгээ хангах үндсэн ойлголтод тулгуурлан үүссэн хадгаламж, зээлийн хоршоо нь анх 1864 онд Германд байгуулагдаж байжээ. Өдгөө 150 гаруй жилийн түүхтэй энэхүү санхүүгийн байгууллага Монголд анх 1996 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 289 хадгаламж, зээлийн хоршоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулж байна.
Эдийн засаг
Дулаанаар хангах, түгээх Тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудтай уулзлаа
Улсад дулаан, цахилгаан, усны төлбөрт хуримтлагдсан өртэй, 10Гкалын дулааны ачаалалд хүрээгүй 30 хувийн орон сууцны компанийг хүлээн авч уулзсан бөгөөд дээрх байгууллагуудтай дахин гэрээ байгуулахгүй болохыг Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК мэдэгдээд байгаа юм.
Эдийн засаг
Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1, 26 дугаар хороодод одоогийн байдлаар нийт гурван байршилд газар чөлөөлжээ. Тус дүүргийн 1 болон 15 дугаар хороонд шинээр тавихаар төлөвлөж буй авто замын трасст орсон хэсэгт хаалт хийсэн байсныг чөлөөлж, замын ажил чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлжээ.
Эдийн засаг
Үнэт металын сорьц тогтоох лаборатори ирэх сард ашиглалтад орно
Засгийн газраас Баянхонгор, Дархан-Уул аймагт Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металын сорьц тогтоох лаборатори байгуулахаар болсон. Энэ лабораторийг ирэх сард /10 дугаар сар/ нээнэ.
Эдийн засаг
“МОН-30” цахилгаан автобусыг ирэх 30-ны өдөр хүлээлгэж өгнө
“Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-өөс байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг үйлдвэрлэж нийлүүлэх, саналыг ЗТХ-ийн сайдад хүргүүлсний дагуу 2018 оны 05 сарын 02-ны өдрийн Засгийн газрын тогтоол батлагдаж гэрээ байгуулагдсан.
Эдийн засаг
500 ажлын байр эзнээ хүлээж байна
“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд болох гэж байна.
Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр үндэсний тэргүүлэгч 50 аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Эдийн засаг