Төрийн банк нь Монгол Улсад анх удаа хил дамнасан репо хэлцэл хийж гадаад хямд эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн байдаг. Тэгвэл энэ ажлын хүрээнд Төрийн банкны санаачлагаар олон улсын “Frontclear” байгууллага, Монголын Банкны Холбооны дэргэдэх Банк, Санхүүгийн Академитай хамтран Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад хил дамнасан Репо хэлцлийг хэрхэн ямар зарчмаар хийх тухай сургалт зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний эхний өдөр Банкуудын удирдлагуудтай дугуй ширээний уулзалт хийж банкуудын хөрөнгө зохицуулалтын мэргэжилтнүүдэд сургаж байгаа юм. Уг арга хэмжээг амжилттай зохион байгуулсанаар Монгол Улсын арилжааны банкууд хил дамнасан репо хэлцэл, барьцааны своп хэлцлийг цаашид амжилттай хэрэгжүүлэх үндэс болж байгаа юм.