Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МОН-30” цахилгаан автобусыг ирэх 30-ны өдөр хүлээлгэж өгнө

“Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-өөс байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий  “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг үйлдвэрлэж нийлүүлэх, саналыг ЗТХ-ийн сайдад хүргүүлсний дагуу 2018 оны 05 сарын 02-ны өдрийн Засгийн газрын тогтоол батлагдаж гэрээ байгуулагдсан.

Энэхүү гэрээнд заагдсан хугацаа дууссантай холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг газар нь очиж ажиллан гүйцэтгэл үр дүнтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгчээ.

 “МОН-30” загварын цахилгаан автобусны угсралтын ажил гэрээнд хэрхэн хийгдэж байгаатай ЗТХЯ-ны мэрэгжилтэнүүд  удаа дараа танилцаж ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 11 ажил төлөвлөснөөс ажлын гүйцэтгэл 40 орчим хувьтай байна.

Автобус хүлээлгэн өгөх хугацааг “Монгол машин индустриал” ХХК-ийн зүгээс 2018 оны 09 сарын 30-ны өдрөөр сунгаж өгөх хүсэлт тавьсаныг энэ үеэр шийдвэрлэж хугацааг нэг сараар сунгалаа.

Дэд сайд Л.Халтар “Автобус угсралтын суурь бааз зөв тавигдаж, урьдчилсан бэлтгэл ажлыг сайн хангасан байна. Гол нь сунгасан хугацаандаа угсралтын ажлыг бүрэн гүйцэд, чанартай хийж хүлээлгэн өгөх шаардлагатай. Одоогийн байдлаар төлөвлөсөн ажлууд нэлээд хоцрогдолтой явна. Тиймээс ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй”-г үүрэг болголоо.

Тэрээр “ЗТХЯ-ны зүгээс Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулахад цаашдаа ч эко автобусыг үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ. Харин үйлдвэрлэл, угсралтын ажлыг цаашид энэ чиглэлийн компаниудын дунд нээлттэй тендер шалгаруулж илүү эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээн энэ үеэр онцоллоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан