Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Салаавч газар авч, автобусны чиглэлийн хаяг хүртэл хувьсчээ

Салаавч. Энэ үйлдлийг сүүлийн үед манайхны гартай болгон л хийдэг болж. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнээсээ эхлээд төрийн түшээгээр дамжуулаад иргэд нь хүртэл салаавчаар амьсгалсан, нэг хэсэг. Бараг салаавч гаргаж мэндлэхээс наагуур юм болсон гэхэд дэгсдүүлсэн зүйл болохгүй. Гудамж талбай, төрийн ордон хаана л бол салаавч гаргадаг болсон. Үүнийг нь зарим нэг нь “Монгол Салаавч” хэмээн өхөөрдөж, дэвэргэх болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Тэгвэл салаавч газар авч, салаа гэдэг үг салаавч болж хувирчээ. Олон нийтийн хөл дүүжилдэг автобусны чиглэлийн хаяг хүртэл салаавч болон хувирчээ. Тухайлбал, Баруун салааны чиглэлийн автобусны хаяг Баруун салаавч болон хувирсан байхтай та таарвал бүү гайхаарай. Тэр бол орчин үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байгаа хэрэг гэдгийг ойлгоорой.

0 Сэтгэгдэл
Nambariin sheesees hoish iim bolj
Хамгийн их уншсан