Монгол Улс энэ онд 3.38 сая баррель газрын тос экспортлох нь. Иймд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр улсын төсөвт 104 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гарчээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал олборлолт 32.5, орлого нь 38.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Иймд экспортод гарч буй газрын тосны хэмжилтийн цэгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж байхаар урд хөрштэй тохиролцоонд хүрчээ. Ингэснээр бүтээгдэхүүн хуваах орлого, татвар нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ашиглаж буй Тосон-Уул талбайгаас олборлон экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавьж 12893.87 баррель газрын тос дутсан зөрчил илрүүлжээ. Иймд уг газрын тосны үнэ болох 438.969 ам.долларыг улсын төсөвт оруулаад байна.