Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛС 2015 ОНД ШАТАХУУНЫ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

Шатахууны үнэ үе үеийн Засгийн газрын “толгойны өвчин” болж ирсэн. Тиймээс импортлогчид нь айлын эрх хүүхэд шиг бүхнийг шаарддаг. Иймд татвараас чөлөөлүүлэх, хүүгүй зээл авах хөнгөлөлт эдэлдэг болсон. Эдүгээ Онцгой албан татвараас зуун хувь чөлөөлж байсныг өөрчилж, уул уурхайн салбарт хэрэглэж буй шатахуун, хэрэглээнийхэд ялгавартай татвар ногдуулах болсон билээ. Ингээд аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг тогтвортой байлгахад Засгийн газартай хамтарч зах зээлийн жамаар ажиллах боломж бүрджээ. Өмнө нь, шатахуун импортлогчид 40 хоногийн нөөцтэй байсан. Одоо 60 хоногийн нөөц бүрдүүлдэг болоод байна. Мөн Уул уурхайн яам, Монголбанктай хамтарч “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд төв банк шатахуун импортлогчдод гадаад валютын хөнгөлөлтэй зээл олгож буй юм.  Энэ нь шатахууны үнэ нэмэгдэхгүй, иргэдийн амьжиргаанд бага боловч тус нэмэр болох боллоо. Шатахууны үнийн дарамтаас гарах ганц арга нь өөрсдөө нефть боловсруулах үйлдвэртэй болох.  Иймд жилд нэг сая тонн нефть боловсруулах үйлдвэр барих  төслийг Засгийн газар хэрэгжүүлэхээр болсон.  Энэ хүрээнд ч судалгаа хийж ТЭЗҮ-ийг нь ойрын хугацаанд гаргахыг Уул уурхайн яамд даалгаад буй.  Сүүлийн жилүүдэд үйлдвэр байгуулах тухай асуудал яригдаж байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. Гэвч эдүгээ жинхэнэ ажил хэрэг болох зүгт хандаж байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяаг өчигдөр сар бүр хийдэг “Хариуцлагатай уул уурхай” мэдээллийн үеэр 2015 он гэхэд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орно гэв. Ирэх хавраас тус үйлдвэрийн суурь тавигдаж эхлэх бололтой.
Монгол Улс газрын тос олборлогч орон болсноо хоёр жилийн өмнө зарласан. Өнөөдөр Мэнэнгийн тал, Зүүн баянгаас нефть олборлож, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр урд хөршид экспортолж буй юм. Энэ онд нийт 3.38 сая баррель газрын тос экспортолж улсын төсөвт 104 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөө бий. Ингээд өмнөх жилээс газрын тосны олборлолт 32.5 хувиар нэмэгдэж, орлого нь 38.3 хувиар өсөх юм. Цаашдаа Газрын тосны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, олборлолт, орлого нь нэмэгдэх, гэрээ өөрчлөгдөх аж. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хөрөнгө оруулагч 60, Засгийн газар 40 хувийн орлого авч байгаа. Учир нь, газрын тосны салбарт асар хөрөнгө оруулалт шаарддаг. Анхны хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхдөг байна. Иймд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл дээрхи харьцаагаар орлогоо хуваах ажээ. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Үнэн болтугай даа, хэдэн жилийн өмнө нефть боловсруулах үйлдвэр шаваа тавилаа. 2жилийн дараа бүтээгдхүүнээ гаргана гээд үйлдвэр баригчид нь биш хэвлэлийнхэн шоудаад байсан даг.
Vildweree bariad shathuunaar hangadag bolson hoino ni itgey daa! Hujaa Oros 2-iin shahaltaat umnuh bvh tusul daragdsan!!!!!!!!!!!!
Хамгийн их уншсан