Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд нутгийн туурайтан амьтдыг тоолно

Монголын өмнөд нутаг уул уурхайд өртөж хаа сайгүй л хүчит техникүүд хүржигнэж, газар ухаж буй билээ. Иймд байгаль экологи, зэрлэг ан амьтдыг хамгаалах асуудал чухал.  Зэрлэг Амьтан Хамгаалах нийгэмлэг, Оюу толгой төсөлтэй хамтран Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Манлай, Дорноговь аймгийн Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах зэрэг сумын 115 ам.км гаруй нутаг дэвсгэрт тал хээр, говь цөлийн туурайтан амьтад хулан, хар сүүлт болон цагаан зээрийн тооллого судалгаа хийж байна. Судалгаагаар эдгээр тууртан амьтдын тоо толгойг гаргахаас гадна Оюу толгой төслийн үйл ажиллагаа, дэд бүтцийн барилга байгууламж тэдэнд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн төрөл, хэмжээ, байршлыг тогтоох ажээ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан