Америкийн уул уурхайн Peabody Energy компани монголын Тавантолгойн ордыг эзэмшихээр төлөвлөж байна. Polska-azja.pl сайтын мэдээлснээр бол төсөл хэрэгжүүлэгч, оператор Эрдэнэс-Таван толгой компани гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар хөөцөлдсөний эцэст АНУ энэ ордоос нүүрс олборлоход хамгийн найдвартай гэж үзэн америкийн Peabody Energy компанид санал тавьсан байна. Энэ нь Тавантолгойн баруун хэсэг дэх Цанхийн ордын тухай яриа. Тавантолгой нь зургаан тэрбум тоннын нөөцтэй өмнө нь төдийлөн олборлож байгаагүй томоохон орд юм. Peabody Energy нь барццн Цанхыг эзэмших концесс аваад байгаа хятадын Shenhua Group болон оросын тэргүүлж байгаа компаниудын консорциум гэсэн гурван компанийн нэг болж байна. Таван толгойд хөрөнгө оруулах компанийн талаар одоохондоо ямар нэг шийдэл гаргаагүй байгаа гэж Монголын албан ёсный ытөлөөлөгч мэдэгдээд байгаа. Монголын шинэ засгийн газар нь “хоёр хөрш”-өөсөө эдийн засгийн хувьд тусгаар тогтнохыг эрмэлзэж байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм хэмээн оросын Zabinfo.ru сайт өнөөдөр мэдээлжээ.