Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилсан энэ үед Багануур ХХК Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн талбайд аюул эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор доорхи арга хэмжээнүүдийг 2012 оны 10-р сарын 22-ноос эхлэн авч эхлэхээр боллоо. Үүнд:
1. Үйлдвэрийн талбайд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд өдөрт:
• 1.0-3.0 тн даацтай авто машиныг 100 ш
• 3.0-10.0 тн даацтай авто машиныг 20 ш
• 10.0-30.0 тн даацтай машиныг өдөрт 30 ш
нийт 150 авто машиныг өдөрт оруулж ачихаар тус тус хязгаарлах.
2. Авто пүүны хэвийн ажиллагааг хангах, дараалал үүсгэхгүй байх үүднээс авто машины улсын дугаараар:
• 1-дэхь өдөр 1,6
• 2-дэхь өдөр 2,7
• 3-дахь өдөр 3,8
• 4-дэхь өдөр 4,9
• 5-дахь өдөр 5,0
дугаараар төгссөн авто машиныг үйлдвэрийн талбайд нэвтрүүлэхийг хориглохоор болжээ.