Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратеги үнэлгээ” сэдэвт зөвлөлгөөн болов

Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэлхийн банк хамтран “Уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратеги үнэлгээ” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.  Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтад оролцож “Уул уурхайн салбарын олборлох үйл ажиллагааны явцад байгаль орчин болон орон нутгийн нийгмийн харилцаанд сөрөг үр дагавар өнгөрсөн хугацаанд гарсан. Энд хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоо, ажил хариуцсан хүмүүсийн чадвар сул байдлаас шалтгаалан өнгөрсөн хугацаанд бодлого, хэрэгжилтийн арга зүй дутсан зүйл ажиглагдсан.
Нөгөө талаар манай уул уурхайн компаниудын засаглал, хариуцлага, ажлын зохион байгуулалт төлөвлөлтөөс ихээхэн зүйл хамаарч байна.
Гэхдээ энэ асуудлыг хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгын хүрээнд туршигдсан механизм, Хөгжлийн гэрээний загварыг ашиглах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.  


Д.МӨНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан