Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН БАЯЛАГТ АВСТРАЛИ АНХААРЧ ЭХЭЛЛЭЭ


Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр Монгол Улсад айлчиллаа. Монгол бол байгалийн баялгаа эргэлтэд оруулах гэж жинхэнэ тэсрэлт болж байгаа болохоор өмнө нь Хятадтай ихэвчлэн худалдаа хийдэг байсан нь Австралийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Австралийн уул уурхайн компаниуд, хуульчид, техникийн шинжээчид Монголын байгалийн баялгийг боловсруулахад оролцох гэсэн Австралийн Засгийн газрын эрмэлзэлтэй санал нэг байна.
Австралийн гадаад хэргийн сайд Монголд байхдаа Австралийн радиод ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас Монгол Улс, Монголын уул уурхайн олборлох салбартай холбоотой хэсгийн товчлон хүргэж байна.

-Австралид ашигт малт­малын  олборлох салбар руу хошуурч байхад  Засгийн газар яагаад Монголын уул уурхайд туслахаар шийд­вэрлэж байгаа юм бол?
-Тэнд уул уурхай бол чухал салбар. Тэдний хувьд биднээс нэг их дэмжлэг авахгүй. Гэхдээ бид энэ салбараа хөгжүүлэх тулгуур зарчим, өөрөөр хэлбэл, хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн удирдлагын талаар тусалж чадна. Тусламжийн энэ хэлбэр нэг их зүйл биш мэт боловч далайд гарцгүй энэ орны хувьд туйлын чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, бид баялгаа хэрхэн ашиглаж байна, тэд тийм замаар явна гэсэн үг.

-Монгол Улс өнөөдөр ашиглахгүй байгаа төмрийн хүдэр, нүүрсээ Хятадын зах зээлд гаргана гээд байдаг. Гэтэл энэ бүтээгдэхүүний үнэ унах юм биш биз?
-Үгүй. Монголчууд уул уурхайн салбарт тэргүүлэгч байхыг хүсч байна. Бид юу хийж байна, тэд яг тэгж хөгжихийг хүсч байна.  Тэдний хувьд ингэх ч эрхтэй. Тэгээд ч тэд австраличуудыг үүнд тусалж, зөвлөж чадна гэж үнэлж байна.
Би Уул уурхайн сайдад нь Австрали улс уул уурхайн үйлдвэрлэлээ хэрхэн хөг­жүүлсэн туршлагын ту­хай ном өгсөн. Бид энэ талаар багагүй туршлага хуримтлуулсан боло­хоор түүнийгээ хуваалцах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Тэд яг л бидэн шиг  уул уурхайн тэргүүлэгч болох гэж байгаа бол бид энэ үйлдвэрлэлийг байгаль орчиндоо муугаар нөлөөлөхгүй авч явах талаар тусалж чадна, энэ л бидний хувь нэмэр болно.

-Гэтэл тэдний уул уурхайн салбарын энэ их үсрэлт нь Австралийн энэ салбарын хөгжилд муугаар нөлөөлөх юм биш байгаа?
-Тэдний хувьд уул уурхайн олборлох салбарт ямар ч тохиолдолд ийм их халуурал болж болно. Гагцхүү байгалийнхаа баялгийг ашиглахын тулд ийм сайхан орноо сүйтгэчихгүй байгаасай л гэж бид харж байна. Энэ бол бидний туулсан зам. Гэхдээ Монголын эдийн засгийн 60 хувийг бүрдүүлнэ гээд байгаа хамгийн том уурхайд Австралийн уурхайчид ажил­лаж байна шүү дээ. Тэгэхээр тэр чинь биднийх гэсэн үг. Би Австралийн ажил хэрэгч хүмүүстэй өнгөрсөн шөнө уулзсан. Монголд Австралийн 50 орчим компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүмүүс тэнд хамтран ажиллах явцдаа энд хуримтлуулсан туршлагаараа хаана, яаж хөрөнгө оруулах, аюулгүй ажиллах гээд өөрийн мэдлэгээ түгээж байна.

-Гэхдээ Австралид боло­хоор экспортоо орлох бусад орлого хангалттай байдаг. Тэдний хувьд экспортын бүтээгдэхүүний үнэ унаад эхэлбэл яах вэ?
-Экспортын бүтээгдэхүүний үнэ уналаа ч гэсэн монголчуудын хувьд таван жилийн өмнөхийг бодвол ирээдүй байна. Хэрэв бид таван жилийн өмнө түүхий эдийн үнэ унах тухай ярьж байсан бол одоо тэдний байгаа төвшинд байх байсан. Гэхдээ бид амжилт олно гэдэгтээ итгэж байсан шүү дээ. Одоо бол үнэ унах талаар хэн ч тийм бодитой  төсөөлөл гаргаж чадаагүй л байна шүү дээ. Гэхдээ бид Хятадын эдийн засгийн шинэчлэлийн өнгөн дээр үнэ унах тухай л яриад байгаагаас биш эдийн засгийн загвараа өөрчлөх талаар бага анхаарч байгааг л би харж байна. Сүүлийн жилүүдэд анзаарч байгаа Хя­та­дын эцэс төгсгөлгүй ха­луурлаас хамааралгүй байх ёстой. Гэхдээ Хятадын хотжилт үргэлжилсээр л байна. Тэд яг л Өмнөд Солонгос, Японы туулсан замаар явж байна. Хята­дын 400 сая хүн өөр өөрийн хотдоо, орон сууц, тө­мөр замын системтэй болохыг хүсээд байж байна. Энэ чинь түүхий эд хэрэгтэй л гэсэн үг.

-Хятадын эдийн засгийн өсөлт буурах нь Австралид нөлөөлнө гэж эдийн засагч Росс Гарнаут сануулж байсныг сонссон юм байна. Одоо Нөөцийн банк ч асуудалтай байгаа. Гарч байгаа зарлага бүрийг хянаж байх санаа өнгөрсөн  лхагва гарагт гарсан нь Засгийн газарт тун хэрэгтэй юм шиг санагдсан?
-Би Австрали ямагт их хөрөнгө олж, түүнийгээ зарцуулж байх ёстой гэж боддог. Энэ нь  улс орны эдийн засгийн амжилт биш гэж үү. Харин ч төрийн бодлого, хууль ёсны зорилго гэж боддог.

-Ерөнхий сайд байсан Жон Говард өнгөрсөн шөнө Хятадын талаар ярихдаа эрчимтэй хөгжиж байгаа эдийн засагтай улс орны улс төр нэр хүндтэй хүмүүсийн гар дамжих замаар үргэлжилж байна гэжээ. Үүнтэй та санал нийлэх үү?
-Энэ бол сонин л дүгнэлт. Хятадын ерөнхий сайд Зябао огцорч байхад ардчилал байхгүй байна, хамгийн гол нь, эдийн засгийн өсөлт л чухал, ажиллах хүч л байхад хангалттай гэж ярьж байсан. Орлого нь ихсэх тутам л хүмүүс улс төрд оролцох нь ихэснэ. Би Жон Говардын Хятадын тухай дүгнэлтийг бүрэн зөвшөөрч байна. Магадгүй Хятад 10 жил ийм дүрмээр явж мэдэх юм. Өнөөгийн Хятадын улс төрийн хөгжил нэг хэсэгтээ дэлхийн улс төрд хамгийн сонирхолтой байна гэж боддог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан