- Нөхөн сэргээлтийн стандартыг мөрдүүлж байна-
Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны ахлах ажилтан Л.Цэцэгсүрэнтэй ярилцлаа.
-Аливаа барилга, дэд бүтцийн үйл ажиллагаа явуулахын тулд эхлээд газар шорооны ажил хийх нь мэдээж. Оюу Толгой төсөл энэ талаар ямар менежмент хэрэгжүүлж байгаа вэ?
-Оюу Толгой төслийн уурхайн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 90хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ бүх ажилд нийтдээ 3024,86 га талбай хөндөгдсөн байгаа. Ингэж тодорхой хэлж байгаагийн учир нь Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Газрын асуудал хариуцсан баг бүтээн байгуулалтын объект бүрийн барилгын ажилд шаардлагатай талбайг нэг бүрчлэн бүртгэж, барилгын ажлын явцад тухайн талбайгаас хэтрүүлэн газрын эвдрэл үүсгүүлэхгүй байхад хяналт тавьж ажилладаг. Үүнийг Газар хөндөх зөвшөөрлийн дотоод журмаар зохицуулдаг.
- Тэгвэл газар хөндөх зөвшөөрөл гэж юу вэ. Илүү тодруулж болох уу?
-Газар хөндөх зөвшөөрлийн журмыг бусад уул уурхайн компаниудад ч хэрэгжүүлдэг. Гэхдээ Оюу Толгой төслийн хүрээнд энэжурмыг хэрэгжүүлдэг арга барил нь ялгаатай гэж бид дүгнэдэг. Бид Газар хөндөх зөвшөөрлийн дотоод журмаа боловсруулахдаа төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа газар шорооны ажил Монгол улсын холбогдох хууль, стандартууд болон олон улсын түвшинд тавигддаг байгаль орчны шаардлагуудад нийцсэн байх ёстой гэж үзэн, хууль эрх зүйн өргөн хүрээний судалгаа хийж, дэлхийн томоохон уул уурхайн компаниудын туршлагаас журамдаа тусгасан. Тиймээс энэ жураммаш амжилттай хэрэгжиж байна. Энэхүү журмын дагуу аливаа газар хөндөх үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө гэрээт компаниуд бидэнд зөвшөөрлийн хүсэлтээ гаргадаг. Энэ хүсэлтэд тухайн ажилд шаардлагатай талбайн байршил, хэмжээг тодорхой дурдсанбайх ёстой.Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсээс уг талбайдбайгаль орчны шалгалт хийж, дүгнэлт гаргадаг. Ингэхдээ хамгийн түрүүнд тухайн талбайд барилгын ажил явуулах нь байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжуудад нийцэж байгаа эсэхийг судална. Үүний дараа, тухайн орчны ургамлын бүлгэмдэл болонөнгөн хөрсний хэв шинжийг тодорхойлдог. Энэ нь барилгын ажил дууссаны дараа тухайн хөндөгдсөн газрыг эргүүлэн байгалийн унаган төрхөнд нь оруулахыг дэмжих зорилгоор хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын хамгийн анхныбөгөөд чухал шат юм. Учир нь газрыг нөхөн сэргээнэ гэдэг нь тухайн газрыг хөндөхөөс өмнөх үеийн ургамлын бүлгэмдэл, биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг дахин сэргээнэ гэсэн үг. Аливаа ургамлын бүлгэмдэл нь өөрийн өвөрмөц хэв шинжит орчин бүхий өнгөн хөрсөндөө илүү сайн ургаж, дахин ургамалжуулах ажил амжилттай болдог. Байгаль орчны шалгалтын эцэст холбогдох багуудаас ховор ургамлын зүйл, хөрсний чанар, усны нөөц болон чанар, ан амьтдын амьдрах орчинд нөлөөлөх байдлын талаар мэргэжлийн дүгнэлтүүдийг гаргадаг. Хэрвээ тухайн ажил уурхайн лицензийн талбайн гадна явагдах бол орон нутгийн болоод соёлын өвийг хамгаалах асуудлаар Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцааны хэлтсээс дүгнэлт гаргуулдаг. Ингэж олон талаас судалж гаргасан дүгнэлтүүдийг үндэслэж газар хөндөх зөвшөөрлийн нөхцөлүүдийг бичиж баталдаг. Үүнийг гэрээт компаниуд ажлаа гүйцэтгэх бүхий л хугацаанд мөрдөж ажилласнаар газрын эвдрэлийг зөвшөөрөгдсөн талбайд хязгаарлаад зогсохгүй өнгөн хөрсийг хамгаалах, тоосжилтыг багасгах, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх зэрэг байгаль орчны олон асуудлыг хянах бололцоотой болдог.
-Хөрсөө хуулаад тодорхой нэг газар хадгалах нь мэдээж. Тэгвэл ямар байдлаар, хэрхэн хадгалдаг вэ. Тодорхой стандарууд байх уу?
-Уул уурхайн компаниуд газрыг ухаад, сэндийлээд орхидог гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл бий. Харин Оюу Толгой төсөл өөрийн үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх нарийн боловсруулсан төлөвлөгөөнүүдхэрэгжүүлдэг. Нөхөн сэргээлтийн ажил үржил шимтөнгөн хөрсийгхуулахаас эхэлдэг. Өнгөн хөрс бол хөндөгдсөн газрыг нөхөн сэргээж, байгалийн унаган төрхөнд нь буцааж оруулахад хамгийн чухалстратегийн ач холбогдолтой зүйл. Өнгөн хөрсөөр хучаагүй талбайд их хэмжээний үр цацаж, усалсан ч ургамлан нөмрөгийг бий болгоход хэцүү. Иймээс аливаа барилгын болон газар шорооны ажлыг эхлэхийн өмнө өнгөн хөрсийг зөвхуулж, зохистой хадгалахыг бид гэрээт компаниудаас шаарддаг. Өнгөн хөрсийг хуулах гүн болон хадгалах талбайн байршлыг газар хөндөх зөвшөөрөлд зааж өгдөг. Хадгалах газрын байршлыг тогтоохдоо тухайн талбайн ашиглагдах хугацааг харгалзана. Хэрвээ тухайн талбай олон жилийн турш ашиглагдах болхуулсан өнгөн хөрсийгурт хугацааны буюу уурхайн хаалтын үеийн нөхөн сэргээлтэнд ашиглагдах өнгөн хөрсний талбай руу зөөж хадгалдаг. Харин түр байгууламж барих талбайгаас хуулсан өнгөн хөрсийг тухайн орчинд нь хадгалдаг. Энэ нь хөндөгдсөн газрыг барилгын ажил дуусмагц нөхөн сэргээх бидний бодлоготой холбоотой юм. Өнгөн хөрсний амьд чанарыг хадгалахын тулд овоолгын өндрийг 3 метрээс дээшгүй байлгах шаардлага тавьдаг.
-Үйл ажиллагаа явуулаад тодорхой хугацааны дараа нөхөн сэргээнэ. Энэ талаар тайлбарлах уу?
-Нөхөн сэргээлтийг газар шорооны ажил эхлэхээс өмнө зөв төлөвлөж ажиллахгүй бол ямар ч их хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан ч амжилтгүй болох эрсдэлтэй. Оюу Толгой компани нь үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд газрын эвдрэлийг хамгийн бага хэмжээнд хязгаарлаж, хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийг Монгол Улсын холбогдох хууль, стандартын шаардлагуудын дагуу хийж гүйцэтгэх бодлогыг баримтлан, явцын болон уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнүүд боловсруулан хэрэгжүүлж байна. Эдгээр төлөвлөгөөний хэрэгжилтийг Газар хөндөх зөвшөөрлийн дотоод журмаар баталгаажуулдаг.Гэрээт компаниуд барилгын ажил гүйцэтгэсэн талбайдаа хууль, стандартын шаардлагыг хангах түвшинд техникийн нөхөн сэргээлт хийжхүлээлгэж өгдөг.
-Техникийн нөхөн сэргээлт юугаараа илүү чухал вэ? Тухайлбал уул уурхайн компанийн хувьд?
-Техникийн нөхөн сэргээлтийг хэрхэн гүйцэтгэснээс биологийн буюу дахин ургамалжуулах, биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг сэргээх ажлын амжилт шалтгаална. Иймээс бид гэрээт компаниудтайтехникийн нөхөн сэргээлтийг зөв зохистой гүйцэтгэх тал дээр нягт хамтран ажилладаг. Тэдэнд техникийн нөхөн сэргээлтэнд тавигдах шаардлагуудыг таниулж, тайлбарлахын зэрэгцээ шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад байнгын хяналт тавьж, цаг тухайд нь шаардлагатай зөвлөгөө өгдөг. Тухайн хөндөгдсөн талбайг ухаж гаргасан дарааллаар буцааж булах, тэгшлэх зэргээр орчинтой нь дөхүүлэн хэлбэршүүлж нутгийн хүн ард, мал, амьтдад аюулгүй болгосон байх, гадаргууг салхины элэгдэлд хялбархан орж тоосны эх үүсвэр болохооргүйгээр зохих хэмжээнд нягтаршуулах, өнгөн хөрсөөр хучсан байх, зонхилох салхины чиглэлд хөндлөн ховилууд үүсгэн самнасан байх гэх зэрэг үндсэн шаардлагууд бий. Зонхилох салхины чиглэлд хөндлөн ховилтуулан самнасан байх гэдэг нь техникийн нөхөн сэргээлтэнд тавьдаг бидний онцлог шаардлага. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагыг нөхөн сэргээлтийн тухай стандартад заагаагүй байдаг. Гэхдэээнэ нь газрыг дахин ургамалжуулахад хамгийн чухал ач холбогдолтой. Тодруулбал, байгалийн салхиар хийсч байгаа ургамлын үр ховилуудад тогтож, ховилуудын хооронд хуримтлагдсан чийгийн нөлөөгөөр соёолж, улмаар дахин ургамалжих процесс байгалийн жамаар амжилттай явагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Одоо төслийн бүтээн байгуулалтын нэгдүгээр шат дуусч байгаатай холбоотойгоор гэрээт компаниуд барилгын ажил гүйцэтгэсэн талбайнууддаа техникийн нөхөн сэргээлт хийж, бидэнд хүлээлгэн өгөх ажил ид явагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 845 га газарт техникийн нөхөн сэргээлт хийгдсэн байгаа. Техникийн нөхөн сэргээлтийг зөв зохистой гүйцэтгэх ньуул уурхайн компанийн хувьд яагаад чухал вэ гэдийг энгийн жишээгээр тайлбарлая. Ил болон далд аль ч төрлийн уурхайн үйл ажиллагаанаас хаягдал чулуулгийн овоолгууд үүснэ. Эдгээр овоолгуудыг уурхайн үйл ажиллагааны явцад төдийгүй уурхай хаагдсанаас хойш нуралт үүсэж хүн, мал, амьтанд аюул учруулахгүй байхаар инженерийн нарийн төлөвлөлттэйгээр босгож, налууг зөв үүсгэж, гадаргууг тогтворжуулах ёстой. Товчхондоо, техникийн нөхөн сэргээлтийн ажлын гол зорилго нь хөндөгдсөн талбайг хүн, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болгоход оршино.
-Өмнө нь компаниуд ийм дарааллаар нөхөн сэргээлтийг хийж байсан уу, Оюу Толгой төсөл дээр олон компани ажиллаж байгаа. Та бүхэн энэ стандарыг мөрдүүлж чадаж байна уу?
-Оюу Толгой төслийн барилга, дэд бүтцийн ажлыг маш олон гэрээт компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд тэдзөвшөөрөгдсөн талбайд зам, барилгын ажлаа гүйцэтгэж эхлэхийн өмнө Өнгөн хөрсний менежментийн төлөвлөгөөг боловсруулан, биднээр хянуулж, батлуулдаг. Энэхүү төлөвлөгөөндажил дууссаны дарааталбайг хэрхэн нөхөн сэргээх талаар тусгасан байх шаардлагатай. Мөн төслийн дотоод журмуудын дагуу техникийн нөхөн сэргээлтийг стандарт шаардлагуудад нийцэх түвшинд гүйцэтгэсэн талбайг бидэнд хүлээлгэж өгөх үүрэгтэй байдаг. Техникийн нөхөн сэргээлтийн гүйцэтгэл нь хангалттай сайн гэж үнэлэгдсэн тохиолдолд Газар хөндөх зөвшөөрлийг нь хааж, төслийн удирдах нэгжид мэдээлснээр тухайн компани гэрээт ажлаа бүрэн гүйцэтгэлээ гэж үздэг. Тиймээс бид нөхөн сэргээлтийн стандартыг мөрдүүлж чадаж байгаа гэж үзэж болно. Бидний өндөр шаардлага, байнгын хяналт, мэргэжлийн зөвлөгөөний үр дүнд гэрээт компаниуд маань техникийн нөхөн сэргээлтийн ач холбогдол, хэрхэн зөв гүйцэтгэх талаар маш сайн мэдлэг, туршлагатай болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь эдгээр компаниудцаашдын ажилдаа энэхүү туршлагаа хэрэгжүүлж, бусдад үлгэрлэн дэлгэрүүлснээр эх орныхоо байгаль орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулах болно.