Иргэд, хэрэглэгчээс ирсэн санал, гомдлын дагуу “Ном” форумыг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулллаа. Хэлэлцүүлэгт "Соёлын яам", "Хэлний бодлогын үндэсний зөвлөл"-ийн Ажлын алба, "Монголын Үндэсний номын сан"-ийн албаны хүмүүс болон зохиогч Б.Шүүдэрцэцэг, номын дэлгүүрүүдийн төлөөллүүд оролцсон юм.
Ном, түүнийг тойрсон асуудал, хэвлэн нийтлэгчдийн санал, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор номын салбарын бодлого тодорхойлогчид, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий байгууллагууд, хэвлэн нийтлэгчид, зохиогч, орчуулагч, хэвлэлийн газар, мэргэжлийн холбоодыг хамруулан тулгамдаж буй асуудлын тухай хэлэлцэж, дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн,бодлогын чиглэл гаргах юм.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын номын бодлого, зохицуулалт, журамласан харилцаа, монгол хэлний хэрэглээ, дүрэм, үг үсгийн алдаа, номын стандарт буюу ISBN, номын стандартыг хэрэгжүүлэхэд зохиогч, хэвлэн нийтлэгчдийн эрх, үүрэг хариуцлага, номын худалдаа татварын бодлого, мэдэх эрх ба хэрэглэгчийн эрхийн тухай хэлэлцсэн юм.
Хамтран зохион байгуулагчаар Соёлын Яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын алба, "Номын соёлт ертөнц” ТББ ажиллалаа. Оролцогчид хэлэлцүүлгээс гарсан саналыг ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхийн тулд хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.