Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөлийн Ханх суманд үүрээр хоёр ч удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 02.05-ны өдрийн 04:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 04:58 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. Үүний дараахан Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар 05:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг мөн л ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 05:18 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан