Дүүргийн хэмжээнд архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг зөрчлийн тоо нэмэгдэж, архинаас хамааралтай нас баралт ихсэж байгаатай холбоотойгоор архины худалдаа үйлчилгээнд хязгаар хийх тухай санал асуулгыг цахимаар зохион байгуулсан.
Тус санал асуулгад 8 хорооны 470 гаруй иргэн оролцож саналаа өгсөн бөгөөд иргэдийн 92 хувь нь аль нэг өдрийг согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхгүй байхыг дэмжсэн байна.
Өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэхүү судалдааны дүн мэдээ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг авч хэлэлцээд Ковид-19 цар тахлын үед спиртын өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд 7 хоног бүрийн Баасан гаригт согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглох асуудлыг дэмжлээ.
Мөн эл өдөр "олон нийтэд чиглэсэн нөлөөллийн аян, арга хэмжээ" зохион байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.
Энэхүү асуудлыг дүүргийн ИТХТ-ийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гарах юм.