Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БГД гэр хорооллын өрх бүрт 30 шуудай түлш үнэ төлбөргүй олгож байна

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Тухайлбал, БГД-ийн Засаг даргын санаачлагаар цар тахлын үед иргэдийнхээ аж байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн, өнгөрөгч 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн найм хорооны 8650 өрхөд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байгаа юм. Өчигдөр БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар иргэдэд үнэ төлбөргүй түлш олгож буй цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Иргэдийн зүгээс нэг өрхөд 30 шуудай сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож, бидний амьдралд бодитой дэмжлэг үзүүлж буй дүүргийн удирдлагууддаа талархаж буйгаа илэрхийллээ.

Одоогийн байдлаар 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны иргэдэд 1,910 тонн сайжруулсан шахмал түлшийг 40 цэгээр дамжуулан 17 хоногийн турш иргэддээ олгожээ. Ташрамд дурдахад, түлшний нийлүүлэлт хэвийн байгаа бөгөөд нэг өрх нэг долоо хоногт 6 шуудай сайжруулсан шахмал түлш авах боломжтой юм. Тухайн долоо хоногтоо үнэ төлбөргүй түлшээ авч чадаагүй тохиолдолд ирэх долоо хоногт бүртгэлээ хийлгэн авч болно. http://bgd.mn/blog.php?p=3766

Мөн гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш олгох ажилд дүүргийн холбогдох байгууллагуудын алба хаагчид хяналт тавин иргэдийг амны хаалт, бээлий өмсгөж, хүн хоорондын зай барьж, иргэддээ галын аюулгүй байдлыг хангах, галлагааны зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажиллаж байна.

2 Сэтгэгдэл
Баярлалаа
Vnen ym bolwuu
Хамгийн их уншсан