Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан сарын баяраар цахимаар золгохыг уриаллаа

XVII жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн баяр 2021 оны хоёрдугаар сарын 12,13,14-нд болохоор хуанлид тэмдэглэгдсэн. Харин МУ-ын Засгийн газраас Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан тул иргэдийг цахимаар золгохыг ЭМЯ-наас уриалж байна.

Учир нь сүүлийн өдрүүдэд Нийслэлд коронавирусийн халдварын голомт нэмэгдэж, эрсдэл маш өндөр болсныг мэргэжлийн байгууллага болон эрдэмтэд анхааруулж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэх талаар НОК-ын Шуурхай удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан