Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн хорт хавдрыг ялан дийлсэн "ЭРЭЛХЭГ БААТАР" нэгээр нэмэгдлээ

-Хоёрдугаар сарын 15 "Олон Улсын хүүхдийн хорт хавдрын эсрэг өдөр"-

Насанд хүрэгчдийн хавдрын шалтгаан тодорхой байдаг бол хүүхдийн хавдрын шалтгаан одоо болтол 95 хувь нь тодорхойгүй байна. Гэхдээ хүүхдийн хавдар насанд хүрэгчдийн хавдрыг бодоход эдгэрэлт сайтай байдаг. Хамгийн чухал нь эрт, зөв оношлох, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн хавдрын анхаарах шинж тэмдгүүдийн талаар мэдээлэлтэй байх нь чухал юм. Хоёрдугаар сарын 15-нд Олон Улсын хүүхдийн хорт хавдрын эсрэг өдөр тохиодог. 

Энэ өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-өөс жил бүр "ЭРЭЛХЭГ БААТРУУД" арга хэмжээг зохион байгуулан, олон нийтэд чиглэсэн хүүхдийн хорт хавдрын анхаарах шинжүүдийн талаарх мэдээллийг хүргэдэг билээ. Энэхүү арга хэмжээ нь нэг талаас хорт хавдрын хүнд эмчилгээнүүдийг даван туулсан хүүхдүүдээ эрэлхэг баатартай зүйрлэх, нөгөө талаас эрүүл болсон хүүхдүүд нь эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдэд дэм өгдгөөрөө чухал ач холбогдолтой.

Жаахан биендээ багтамгүй тэвчээр, хатуужил, тууштайгаар хорт хавдрын эмчилгээгээ хийлгэн, амжилттай даван туулж буй (барих эмчилгээндээ шилжсэн) ЭРЭЛХЭГ БААТАР охиндоо эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж:ЭХЭМҮТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан