Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлмаа:Халдвар илэрсэн 25 хүн нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн

Өчигдөр нийт 15202 хүнд PCR шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрлээ. Халдвар илэрсэн 25 хүн нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсийн давтан шинжилгээ, ойрын хавьтлуудаас илэрсэн.

Мөн X апартментийн 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрсэн. Мөн Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийж байсан жолоочоос ковид илэрсэн. Энэ хүн нэгдүгээр сарын 23-нд шинжилгээ өгсөн байсан. Харин нэгдүгээр сарын 27-нд пост дээр хяналтын шинжилгээ эерэг гарч, батлагдсан. Энэ хүнийг Улаанбаатарт авчирч эмчилж байна.

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 861 боллоо. Бусад аймгуудад халдвар илрээгүй. Монгол Улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 1692 болов.

Өнөөдөр 8 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан