Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлмаа:Халдварын найман голомтоос Монос компани, Баянгол дүүргийн  голомт идэвхтэй байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
 

1-р сарын 20-ны өдөр 12940 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. 15 нь гэр бүлийн орцны ойрын хавьтлууд байсан тул тусгаарлалтад байсан. Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрны 9 хүн, Монос-д ажиллаж байсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн байна. ХӨСҮТ-ийн нэг ажилтан халдвар авсан.
 

Улсын хэмжээнд халдварын 1584 тохиолдол, дотоодын халдвар 1082, Улаанбаатарт 756 тохиолдол бүртгэдлээ. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрлээ.  Улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман голомт гарсны хоёр нь идэвхтэй байна. Голомтуудаас хэчнээн хүн халдвар авсны танилцууллаа. Үүнд:

  • Иргэн Д-гээс эхтэй голомтоос-  46
  • Төмөр замын голомтоос- 16
  • Баянзүрх эмнэлгийн голомтоос- Есөн байршилд 387 тохиолдол бүртгэгдсэн. Эндээс үүдэлтэй Тэнүүн-Огоо компанийн гэр бүл, Хавдар судлалын үндэсний төв
  • Ачтан эмнэлгийн голомтоос 4 байршилд 72 хүн
  • Мөнххада-гийн голомтоос- 2 байршилд 28 хүн халдвар авлаа. Эдгээр голомтууд хяналтад орсон.

Одоо Монос компани, Баянгол дүүргийн голомт идэвхтэй байна гэв. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан