МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
С.Баяр нар болон Жаст группийн Ш.Батхүүгийн гадаад дахь газар, үл хөдлөх хөрөнгүүдийг улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан
Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: "Авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал онцгойлон анхаарч ажиллаж тодорхой үр дүн гарсан" гэлээ.
Тодруулбал, 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт 48 гэмт хэрэгт 21,586,213,463 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болохоор шүүхээр шийдвэрлүүлэсэн байна. Зарим хэргүүдээс дурдвал:
- Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн С.Баяраас 3,569,148.56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5,580,444.000 төгрөгийг, 1,097,130,673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,
- С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байгаа 5,766,040,000 төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг,
- Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос нийт 4.010.452.844 төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө,
- Ш.Мөнгөншагай нарт холбогдох /Салхитын мөнгөний орд/ хэрэгт 190,000,000 төгрөг, 1,445,200 америк долларыг,
- Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.
1 Сэтгэгдэл
Иргэн
Энэ Баярыг эмнэг гүүнүүдийн сүүлнээс тэлж алах ял оноох юмсан.Бөгсний донтой бузрын садар өвгөн чадахгүй байж тэнэг авгай нарыг сольж түүгээрээ их эрэмшин сагсуурдаг байсан гэсэн.Одоо тэи тэнэг авгай нар нь энэ бузрыг эрх мэдэлгүй болчихоор нь хаяад алга болцгоох байх
2021.01.16