Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын шинжилгээнд 14.207 хүн хамрагдлаа

2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.207 хүн хамрагдсан байна. Үүнээс Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8539 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Ажилласан шинжилгээний төв 9, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 57 багт нийт 514 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 452.337 хүнийг шинжилгээнд хамруулснаас 380.394 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.272 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 576, ойрын хавьтал 2799, дам хавьтал 20.795 хүн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан