Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 А.Амбасэлмаа: 41 хүнд коронавирусийн халдвар илэрсэн нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна

 "2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр 16377 хүнд PCR шинжилгээ хийснээс 41 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн" гэв. Эдгээрийг задалбал: 

  • 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтнууд байсан. Тухайн ажилтнууд халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлээд ажиглалтад байх хугацаандаа халдвар илэрлээ. 
  • Ачтан эмнэлгийн гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрч, тус эмнэлэгтэй холбоотой нийт 16 тохиолдол бүртгэгдлээ. 
  • Тэнүүн-Огоо компанийн хоёр жолоочоос халдвар илэрлээ. Мөн тусгаарлалтад байсан гурван жолооч гээд нийт таван жолоочоос халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. 
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. 

СҮҮЛИЙН 24 ЦАГТ ГУРВАН ХҮН ЭДГЭРЧ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА 

 Тэдний биеийн байдал:

  • 297 хөнгөн,
  • 138 хүндэвтэр,
  • 13 хүнд
  • 3 маш хүнд байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан