Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлмаа: Өмнө бүртгэгдсэн халдварын ойрын болон дам хавьтлуудаас 22 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ

 

 "2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр 11,581 хүнд PCR шинжилгээ хийснээс 22 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомт болон халдвар авсан сувилагч зэрэг өмнө бүртгэгдсэн халдварын ойрын болон дам хавьтлууд байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 12, халдвар авсан сувилагчийн гэр бүлтэй холбоотой 4, бусад сүүлд бүртгэгдсэн голомтуудын ойрын хавьтал, ажиглалт тусгаарлалтад байсан хүмүүсийн анхны, хоёр, гурав дахь шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдол 491 болсон бол бусад аймагт халдвар нэмж илрээгүй. Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 1308, дотоодын нийт халдвар 817 болоод байна" гэлээ. 

УЛААНБААТАРТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР 491 БОЛЛОО

Дотоодод бүртгэгдсэн нийт 817 халдварыг байршлаар үзүүлбэл, 

  • Улаанбаатар хотод 491
  • Сэлэнгэ аймагт  217
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговь аймагт 32,
  • Орхон аймагт 25
  • Говьсүмбэр аймагт 4
  • Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. 

Сүүлийн 24 цагт таван хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдлуудаас 884 хүн эдгэрч эдгэрэлт 66 хувьтай байна. 413 хүн эмчлэгдэж байгаагаас гурван хүний биеийн байдал маш хүнд байна. Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн том голомт байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс улбаатай гэр бүлийн, дамжсан, дам хавьталтай холбоотой халдварууд их байгаа аж. Мөнххада ХХК-тай холбоотой 17 тохиолдол гарсан бөгөөд зургаан ажилтан, тэдний гэр бүлийн 11 хүн өвчилсөн байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Халдвар ойрын хавьтлууд өвчилдөг бөгөөд гэр бүл, хамт ажиллаж байгаа хүмүүст халдвар дамжиж буй тул бүртгэгдсэн голомтуудыг цомхотгох ажлыг хийж байгаа юм байна. 

Өнөөдрийн байдлаар 900 орчим хүнийг хяналтдаа авч, 600 орчим  хүний 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дууссан байна. Иргэдийн дунд халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа тул иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг ЭМЯ-наас зөвлөлөө. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан