Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Бясалгах хийхийн ач тус

Орчин үед хүмүүс бясалгалын ач тусыг мэдэх тусам бясалгал хийх хүмүүсийн тоо дагаад нэмэгдэж байна. Бясалгал нь өөрийн бодлоо маш сайн төвлөрүүлж сурах нэгэн төрлийн дадал зуршил юм. Бясалгал хийж зөвхөн төвлөрч сурахаас гадна, орчин тойрондоо юу болж өнгөрч буйг сайн мэдэх буюу awareness - ийг хөгжүүлж болно, мөн үүнтэй зэрэгцээд стрэсс, уур бухимдал гэх мэт сэтгэл зүйн тогтворгүй байдлуудыг маш үр дүнтэй засаж болдгийг эрдэмтэд тогтоосон байдаг.

За ингээд 12 ач тусын талаар хэлье:

1. Стресс дарна

Стрессийг дарах маш олон аргууд байж болох ч, хамгийн найдвартай арга бол бясалгал юм. Хүн стрессд автсанаар шөнө унтаж чадахгүй байх, нойр хүрэхгүй байх, сэтгэл санаа үргэлж гутранга байдал орох, даралт ихсэх, мөн сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлдөг. Эрдэмтэд 1300 гаруй стресс, уур бухимдалын янз бүрийн түвшинтэй хүмүүсийг цуцлуулан бясалгал хийлгүүлж судалгаа авахад, стресстэй хүнд ялгардаг дааврын хэмжээ огцом буурч байгааг олж ажиглажээ. Мөн үүнтэй төстэй маш олон судалгаа хийгдсэн бөгөөд стресийг дарах хамгийн сайн арга бол бясалгал гэдгийг батласан байна.

2. Сэтгэл санаа зовнил арилгах

8-н долоо хоногийн бясалгалын үр дүнд сэтгэл санаа гутрал, ямар нэгэн юманд оргүй санаа зовдог байдал алга болдог байна. Мөн айдас, сөрөг бодол, үргэлж өөрийн мэдэлгүй хийдэг муу буруу зуршилууд, айснаасаа болж өөрийн мэдэлгүй паникт орох гэх мэт тавгүй сэтгэл зүйн төлөвүүдийг арилгадаг. Мөн иогагаар хичээллэсэн хүмүүсийн сэтгэл санаа тогтворжих хандлагатай байдаг боловч бясалгал илүү үр дүнтэй гэдгийг эрдэмтэд судлаж тогтоожээ.

3. Эерэг сэтгэл хөдлөл

Бясалгал хийж эхэлсэнээр таний сэтгэл санаа их амгалан тайван болж эхэлдэг. Мөн үүнийг дагаад таны амьдралыг үзэх үзэл их эерэг болдог. Ингэснээр бүх зүйлийн сайн талыг маш гярхай олж сурна гэсэн үг юм. Харин сэтгэл гутрал уур бухимдалтай хүн аль болох муу талыг нь хамгийн түрүүн харах гээд байдаг болчихдог. Хэрвээ амьдралыг гэгээлэгээр харж эхэлвэл амьдралийн сайхан аж жаргал, сайн сайхан бүхний амтийг мэдрэх боломжтой. Үүнийг дагалдаад таний сэтгэл хөдлөл хүртэл эерэг болж эхэлдэг ба ямар нэгэн уур бухимдал сөрөг сэтгэл хөдлөл огт үгүй болно. Энэ нь танийг өөртэй итгэлтэй маш амжилттай явах сайхан амьдрах хүн болгож хувиргаж чадах юм.

4. Өөртэй итгэх итгэл

Орчин үед хүн бүр өөртэй сэтгэл хангалуун бус байх зовлонг тодорхой хэмжээнд өдөр бүр амсаж явдаг билээ. Өөрийгөө толинд хараад царай муутай мэтээр бодоор, гоё биетэй биш байн, турах юмсан гэх мэтээр өөртэй сэтгэл хангалуун бус байдаг билээ. Харин бясалгалын үр дүнд сэтгэл хангалуун биш байх бодлийн уг үндэс өөрийгөө няцааж голох сэтгэлийг дарж чадна. Сэтгэл хангалуун бус байхад хүргэдэг сөрөг бодлуудыг үгүй хийснээр та өөртэй итгэлтэй үргэлж инээмсэглэсэн аз жаргал дүүрэн хүн болж хувирах юм.

5. Урт хугацааны төвлөрөл

Бид өнөөгийн энэ бужигнасан нийгэмд амидарч маш их стрестдэг. Үүний үр дүнд бид нарийн анхаарал төвлөрөх байдал маш сул болсон. Ажилаа хийж байхад элдэв янзын бодол толгойд эргэлдэж эцэс сүүлдээ өнөөх янз бүрийн бодолд автан юу хийж байснаа мартах ч үе бидэнд байдаг билээ. Бясалгал хийснээр та анхаарлаа маш сайн төвлөрүүлж сурах юм. Ингэснээр та ажилдаа амжилт гаргаж, хичээл сургуульдаа амжилттай сурах уг суурь нь болдог.

6. Ой санамжийг сайжруулах

Хүний анхаарал сайн төвлөрч сурсанаар ой санамж бас дагаад хөгждөг. Нас дээр гараад ирэхээр зөнөг залгах өвчин гэж бий. Бясалгал хийснээр та мартамхай бус, ой санамж сайтай, мөн өтөл насандаа зөнөглөхгүй сайхан насийг наслах боломж олгодог.

7. Бусдыг хайрлах сэтгэл

Дээр хэлж байснаар бясалгал хийсний үр дүнд хүний сэтгэл хөдлөл бодол бүгд эерэг болж хувирдаг. Үүний үр дүнд та эргэн тойрнийхон, хайрт гэр бүл, амраг садан, хайртай хүмүүсээ хайрлаж эхэлнэ. Энэ танийг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болгож хувиргах юм.

8. Ямар нэгэн донтолтын эсрэг

Орчин үед хүмүүс маш олон зүйлд бага, гүн хэмжээтэй донтож байна. Хамгийн аюултай донтолт бол мансууруулах бодис, архи, тамхи..., Бясалгалын нэгэн ач тус бол энэхүү хорт муу зуршил донтолтуудаас салж чадах сэтгэлээ удирдах чадварыг таньд олгодог.

Маш энгийн жишээ нь, бид орой болгон хөргөгчөө нээгээд идэх юм аваад идчихээд сүүлд нь шөнө юм идчихлээ одоо таргаландаа гэж их харамсдаг, харин бясалгал хийж дадсанаар та энэхүү зуршилаас амархан салах боломжтой.

9. Нойр сайн авах

Бид орой унтах цаг болхоор нойр хүрэхгүй шөнийн 2, 3н цаг болтол сэрүүн байдаг. Энэ нь бидний тархи огт зав чөлөөгүй маш олон зүйлийг бодож байгаагийн шинж юм. Хэрвээ бясалгал хийж анхаарлаа төвлөрүүлж сурсанаар энэхүү зовлонгоос бүрэн ангижирч, унтах цагтаа унтаж өглөөдөө сайхан амраад сэрэх боломжтой.

10. Ямар нэгэн өвчнийг даван туулах сэтгэл

Бидний биеийн аль нэг хэсэг өвдөх тухайн үед тархинд тодорхой хэсэг газрын үйл ажиллагаа нь идэвхиждэг байна. Эрдэмтдийн олж тогтоосноор бясалгал хийдэг, бясалгал хийдэггүй хүмүүс дээр өвдөлтийг хэрхэн давж туулах вэ гэдэг туршилт хийсэн байдаг. Туршилтийн хугацаанд бясалгал хийдэггүй хүмүүс өвдөлтийг огт давж чадаагүй ба харин бясалгал хийдэг хүмүүс төвөггүй даван гарсан байдаг.

11. Даралт буруулах

Сэтгэл санаа тогтворгүй байдлаар болж бидний даралт ихсэх, цаашлаад зүрхний өвчөн, артерийн судас нарийсах гэх мэт олон аюул бий. Эрдэмтэд 996 хүмүүсийг бясалгал хийлгэж цусны даралтийг хэмжиж үзхэд тодорхой хуцааны бясалгалын дараа тэдгээр хүмүүсийн цусны даралт тодорхой хэмжээнд буурсан байгааг олж илрүүлсэн.

12. Амьдралын зөв хэв маяг

Та хаа ч бясалгах боломжтой, ажилдаа явж байхдаа автобусанд, машиний арийн суудалд..., Бидний бие эрүүл бол хичнээн сайхан, хэрвээ бидний оюун бодол, сэтгэл мөн эрүүл байвал үүнээс сайхан зүйл гэж үгүй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан