Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Я.Содбаатар:Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэллээ

Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан орон нутгаас Улаанбаатарт ирээд хөл хорионд орсон иргэд олон бий. Тэднийг ирэх сарын 1 гэхэр орон нутаг руу нь буцаана гэж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдэгдсэн.

Тэгвэл 119.mn  цахим хуудас ашиглалтад орж,  гэртээ харих хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэллээ.

Улсын онцгой комисс нийслэлд хөл хорионд орсон орон нутгийн иргэдийн судалгаа хийжээ. 

Орон нутгийн иргэдийг 119.mn апплэйкшнээр бүртгээд тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулсны дараа буцаана. Ингэхдээ олон хүнийг нэг автобусанд суулгахгүй, хэн хаашаа явах бүртгэлийг дэлгэрэнгүй хөтөлж, нийслэлээс аймгууд руу халдвар тархаахгүй байх бүх арга хэмжээг авах юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан