УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байруудад ажиглалтад байгаа иргэдийн тоон мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн 29 тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 1366 иргэн, орон нутгийн 39 байранд 894 хүн, нийт 2260 хүн ажиглалтад байна. Өчигдөр гэрийн ажиглалтад 165 хүн "Амар" зочид буудлаас шилжлээ.
Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүс 14 хоногийн хугацаанд дэглэм ягштал сахихыг анхааруулъя.
Төмөр замын байгууллагын ажиллагсдаас шинжилгээ авсан. ХӨСҮТ-ээс чиглэл болгосны дагуу 95 хүнийг дөрвөн байранд ажиглах байранд тусгаарлалаа.
Энхсарангаас ХӨСҮТ рүү, ХӨСҮТ-өөс Сод-Эра, Боржин гэсэн тусгаарлан ажиглах байранд иргэдийг шилжүүлээд ажиглаж байна. Өнөөдөр эдгээр байруудад дахин шинжилгээ хийгээд, маргааш тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалт руу шилжүүлнэ." гэв.
Мөн өнөөдрийн байдлаар нийслэл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь зэрэг халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудад хорио цээрийн дэглэм сахиулах, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллага болон төрийн цэргийн байгууллагуудын хүн хүч, хэрэгслийн мэдээллийг өглөө.
- Тусгаарлах байруудад улсын хэмжээнд 102 албан хаагч,
- шалган нэвтрүүлэх товчоодод 549 албан хаагч,
- явган эргүүлд 4327 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна
- 178 техник хэрэгсэл,
- авто эргүүлд 347 машин техник ажиллуулж байна,
- оношилгоо шинжилгээ хийж буй эмнэлгийн нийт 1012 ажилтан, нийлбэр дүнгээр 7304 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Нийслэлд 831 иргэн гэрийн тусгаарлах ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн дэглэм сахихыг сануулж байна.
Ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тухай:
- Нийслэлд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 34 байгууллагын 114 ариутгагч 487 ААН-ийн 76357 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийлээ.
- Дархан-Уул аймагт "Дархан ариутгал" байгууллага ААН, хүнсний дэлгүүр, сургуулийн 1180 мкв талбайд, "Дархан цэвэр орчин" байгууллага нийт 3263 мкв, нийт 4433 мкв талбайг халдваргүйжүүллээ.
- Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр байрны 200 мкв, гаражны 80 мкв талбайг халдваргүйжүүллээ.
- Орхон аймагт зургаан байршилд 152 иргэнийг тусгаарлаж байна. 24-ний байдлаар 23588 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийлээ.
- Сэлэнгэ аймагт Сүхбаатар сумын хэмжээнд 18 объектод, нийт 6036 мкв талбайд голомтын халдваргүйтгэл хийсэн. 158 объект, нийтийн эзэмшлийн 203611 мкв талбайд халдваргүйтгэл хийлээ.