Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өчигдөр 17 цагийн мэдээллээс хойш нийт 37 тохиолдол шинээр илэрч, манай улсад батлагдсан тохиолдол 555 боллоо

Өчигдөр 17 цагийн мэдээллээс хойш нийт 37 тохиолдол шинээр илэрч, манай улсад батлагдсан тохиолдол 555 боллоо. Үүнээс 335 нь эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 213 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1 хүний биеийн байдал хүнд, 32 хүн хүндэвтэр, 120 хүн хөнгөн гэсэн оноштой байгаа аж. 

Түүнчлэн Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 2399 дуудлага ирсэн байна. Үүнээс 21.7 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 36.7 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр, 20.3 хувь нь сэжигтэй ойрын хавьтлын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан