МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 боллоо
Энэ тохиолдлууд хаагуур явсан бэ
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэн талаар мэдээллийг өглөө.
Тэрбээр "Арванэгдүгээр сарын 19-нд улсын хэмжээнд 3,625 шинжилгээ хийхэд 3,588 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
- Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн эхнийг сахиулагчдын гурав дахь давтан шинжилгээг хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ.
- Алтанбулаг боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн ТИР машины жолооч нэг иргэний шинжилгээнд халдвар илэрсэн.
Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойших шинжилгээний дүнг танилцуулъя.
- Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33
- Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51
- Дархан-Уул аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 16
- Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 6
Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүргэгдсэний 2 нь зөөвөрлөгдсөн бол дотоодын халдвар 35-аар нэмэгдлээ. Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байна" гэв.
1 Сэтгэгдэл
2020.11.20