2020 оны 11 дүгээр сарын 19-ний 11:00 цагийн байдлаар, нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа "Ковид-19" халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1390 сорьцонд шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.
Тухайлбал:
Дархан-Уул аймагт 3,
Сэлэнгэ аймагт 4,
Дорноговь аймагт 1,
Орхон аймагт 13,
Улаанбаатар хотод 3,
- 2020.11.16-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн давтан шинжилгээнээс 7 хүнд халдвар илэрсэн байна.
Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 505 боллоо.
Байршил:
Сэлэнгэ аймагт -28,
Дархан-Уул аймагт -11
Говьсүмбэр аймагт -1,
Орхон аймагт -13,
Дорноговь -1,
Улаанбаатар хотод -15,
Төмөр замын дагуух байршилд 4 тохиолдол илэрсэн байна.
ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдлын 169 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 35, хөнгөн 129 байна.
Насны хувьд 3-70, дундаж нас 32 бөгөөд 52,3 хувь нь эрэгтэй хүмүүс байна.
Халдварын голомтонд хийсэн тандалт, судалгаанаас үзвэл, "Ковид-19" халдвартай 1 хүнээс ойрын хавьтал болох 2-3 хүн, цаашлаад 26, нийтдээ 117 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна.
Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хязгаарлалтыг авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан тул иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Эх сурвалж: НЭМГ