Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр сумын иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймагт каластр өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шуурхай арга хэмжээ авч байна. Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорио тогтоосон. Сүхбаатар суманд 22500 иргэн байна. Эдгээр хоёр сумын иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Нөхцөл байдлыг долоо хоногийн хугацаанд хяналтдаа авахаар ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагыг хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Сүхбаатар сумын төвд байрлах нэгдсэн эмнэлгийг тусгай горимд шилжүүлэн, эмнэлгийн ажилчдыг тусгаарлах байранд хүргэж байна.

Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн нь худалдааны бизнес эрхэлдэг тул хатуу хөл хорио тогтоосон. Тус аймаг 88 мянган хүн амтай бөгөөд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийгээд байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод хөдөлгөөн нэмэгдсэн байгаа учраас зохицуулалт хийхэд хүндрэлтэй байгаа тул иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан