Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулсан болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Монгол, Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Үүний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Алтанбулаг автозамын боомтыг түр хугацаагаар хаалаа.
Алтанбулаг боомтод 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00:00 цагаас өмнө орж ирсэн импортын ачаа бүхий 90 машин хоносон, үүнээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн ачсан 50 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү цагдаагийн хамгаалалтын хяналт дор явж байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачилт хийлгэж гаалийн бүрдүүлэлтийг хийж байхаар төлөвлөж байна гэж ГЕГ-аас мэдээллээ.Алтанбулаг автозамын боомтыг түр хугацаагаар хаалаа.